ХИЙМЭЛ ОЮУНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
##semicolon##
Аялал жуулчлал##common.commaListSeparator## хиймэл оюун ухаан##common.commaListSeparator## их өгөгдөл##common.commaListSeparator## машин сургалт##article.abstract##
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог 2 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, инновацыг аялал жуулчлалын салбарт өргөнөөр ашиглах, нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэхүү өгүүллийн хүрээнд Аялал жуулчлалын салбар дахь хиймэл оюун ухааны хөгжлийн өнөөгийн түвшин, түүхэн хөгжил, цаашдын хөгжлийн хандлагыг онол, арга зүйн хүрээнд судалж шинжлэх, аялал жуулчлалын салбарт нэвтрүүлж хэрэгжүүлэх зарим арга замуудыг тодорхойлохыг зорилго дэвшүүлсэн юм. Судалгаанд онол, арга зүйн харьцуулсан шинжилгээ, кэйс судалгааны аргуудыг ашиглалаа.