Submissions

Login or Register to make a submission.

Author Guidelines

Нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судалж, шийдвэрлэсэн гар бичмэлийг илгээхдээ зохиогч дор дурдсан ерөнхий зөвлөмжийг мөрдөнө. Үүнд:

  • Гар бичмэл сэтгүүлд урьд өмнө хэвлэгдээгүй, хянан магадлагаа хийлгэхээр илгээгдээгүй байх;
  • Зохиогчид бүтээлийн зохиогчийн эрх, түүний зохиогч нэг бүрийн хувь хэмжээг урьдчилан хэлэлцэн тогтож, бичгээр илэрхийлэх;
  • Зохиогчдын сонирхлын зөрчлийг шийдвэрлэсэн байх;
  • Зохиогч бусад зохиогчийн бүтээл, санааг эшлэхдээ зохих журам, хуулийг биелүүлэх;
  • Гар бичмэл бүхэлдээ ялангуяа судалгааны үр дүн, дүгнэлт тодорхой, салаа утгагүй байх;
  • Сэтгүүлийн дүрэм, гар бичмэлд тавигдах шаардлагыг дагаж мөрдөх;
  • Зохиогч судалгааны үр дүн, тойм; эрдэм шинжилгээний өгүүллээ цахим сэтгүүлд бүхэлд нь байршуулж, зохих журам, хуулийн дагуу бусад зохиогчдод эшлүүлэхийг зөвшөөрөх;
  • Зохиогч судалгааны үр дүн, тойм; эрдэм шинжилгээний өгүүллийнхээ цор ганц, давтагдашгүй байдал, үр дагаврыг бүрэн хариуцах;
  • Зохиогч гар бичмэлийг зөвхөн “Гар бичмэлийн онлайн систем”-ээр илгээх.

“Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” онол, арга зүйн сэтгүүлийн редакцын зөвлөл гар бичмэлийг ШУТИС-ийн бүтээлийн хуулбарлалтыг шалгах журмын дагуу шалгаж, давхцалын хувь 40 %-иас хэтэрсэн тохиолдолд тухайн гар бичмэлийг хүлээн авахаас татгалзаж, түүнийг дахин хянан хэлэлцэхгүй.

Submission Preparation Checklist

Гар бичмэлийг (цаашид өгүүлэл гэх) Америкийн сэтгэл судлалын холбооны боловсруулсан APA загварын дагуу бичнэ.

Өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд:

  1. Өгүүллийн нэр;
  2. Зохиогч(д)-ийн овог, нэр;
  3. Харъяалагдах байгууллага, салбар;
  4. Цахим шуудангийн хаяг;
  5. Өгүүллийн хураангуй;
  6. Өгүүллийн түлхүүр үг;
  7. Өгүүллийн удиртгал хэсэг;
  8. Өгүүллийн онол, арга зүйн хэсэг;
  9. Өгүүллийн судалгааны хэсэг;
  10. Хэлэлцүүлэг;
  11. Дүгнэлт;
  12. Ном зүй.

Өгүүллийг Мicrosoft Office 2013 ба түүнээс хойших программын *.doc өргөтгөлтэй форматыг ашиглан бичих ба ажлын талбарыг 2 багана болгоно. Багана хоорондын зай 5,0 мм байна. Өгүүллийг үсгийн Times New Roman фонт дээр 11 pt өндрийг сонгон бичнэ.

Өгүүллийг хуудасны баруун, дээд, доод, зүүн талаас тус бүр 23,0 мм зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ Header, Footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Өгүүллийн зүйл нь шинэ мөрөөс эхлэх ба мөрүүд хоорондоо 1,15 sp зайтай байна. Мөрүүд зүүн, баруун талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Өгүүллийг монгол хэлээр бичнэ. Редакцийн зөвлөлийн зөвшөөрснөөр англи хэлээр бичиж болно. Өгүүлэл 176*250 мм буюу Envelope B5 хэмжээтэй 10 нүүрэнд багтсан байна.

Өгүүллийн хураангуйг ойролцоогоор 10 мөр, 60 хүртэлх үгэнд багтаан налуу форматаар (Italic) үсгийн 9 pt өндрийг сонгож бичнэ. Өгүүллийн түлхүүр үг нь өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц 5 хүртэлх нэр үг юмуу нэр үг, холбоо үгийн хослол байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Түлхүүр үгийн үсгийн өндөр 9 pt байна.

Өгүүллийн бичвэрт фото зураг, бүдүүвч, хүснэгт, диаграмм, зураг байж болох бөгөөд хүснэгтээс бусдыг нийтэд нь зургаар дугаарлана. Зураг, хүснэгт нь тус бүр дугаар, нэртэй байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлагдана. Зураг, хүснэгт нь эх сурвалжтай байж болно. Хүснэгтийн дугаар, нэрийг түүний дээд хэсэгт мөр голлуулан 9 pt үсгийн өндөртэй, налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг хүснэгтэд голлуулан байрлуулах ба түүний үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1 sp байна. Хүснэгт дэхь мэдээллийг бичвэрт заавал тайлбарлан бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг эх сурвалжаас авсан бол түүнийг хүснэгтийн баруун доод буланд налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгтийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ. Түүний үсгийн өндөр 9 pt байна.

Зургийг өгүүлэлд орсон дарааллаар дугаарлах ба зургийн дугаар, нэрийг налуу (Italic) форматаар зургийн дээд хэсэгт мөр голлуулан бичнэ. Зургийн дугаар, нэрийн үсгийн өндөр 9 pt байна. Харин зургийн эх сурвалжийн нэрийг налуу (Italic) форматаар зургийн баруун доод хэсэгт бичнэ. Түүний үсгийн өндөр мөн 9 pt байна. Зургийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ.

Зураг, хүснэгтийг зөвхөн хар, цагаан өнгөөр байгуулна. Зургийн доторх үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байна.

Сканнер ашиглаж оруулсан фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зураг нь 300 dpi-аас багагүй нягтралтай байна. Түүнийг зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлөөр байгуулж, бичвэрийн дотор мөр голлон байрлуулна. Фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зурагт орсон үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байвал зохистой гэж үзнэ.

Математикийн томъёог Equation команд ашиглан үндсэн бичвэрийн үсгийн хэмжээтэй ижил хэмжээгээр мөр голлуулан бичих бөгөөд томъёо бүр дугаартай байна. Дугаарыг тухайн томъёо бичсэн мөрийн төгсгөлд баруун талд зэрэгцүүлсэн байдаар бага хаалтад (1) бичнэ. Томъёоны тайлбарыг “Энд” гэж эхлэн тайлбарласан байна. Тэмдэгтүүдийн тайлбарыг цэгтэй таслалаар зааглан бичнэ.

Өгүүллийн ном зүйд зөвхөн эшлэл авсан бүтээлийг эшлэл авсан дарааллаар бичнэ. Өгүүллийн ном зүйд эхлээд кирилл эх сурвалжийг, дараа нь бусад болон цахим эх сурвалжийг тус, тус бичиж, дараалсан нэг дугаарлалт хийнэ. Цахим эх сурвалжийн бүтэн линкийг оруулна. Эх сурвалжийн үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1,15 sp байна.

Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

Нийгмийн шинжлэх ухааны онол, арга зүй

Section default policy

Privacy Statement

Сэтгүүлийн вэб сайтад байршсан зохиогчийн овог, нэр, цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээлэл нь Монгол улсын “Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль”-иар хамгаалагдана. Хувь хүн, албан байгууллага түүнийг “Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” онол, арга зүйн сэтгүүлийн дүрэмд зааснаас өөр зорилгоор ашиглахыг хориглоно.