##about.aboutContext##
Нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судлан тодорхойлж, нийгмийн тодорхой асуудлыг онол, арга зүй, хэрэглээний түвшинд шийдвэрлэсэн судалгааны үр дүн, тойм; эрдэм шинжилгээний өгүүлэлд мэргэжлийн түвшинд хянан магадлагаа хийж, хэвлэн нийтэлдэг мэргэжил, эрдэм шинжилгээний цахим, онол, арга зүйн сэтгүүл юм.
Хэвлэлтийн давтамж: Жилд 2 удаа, намар, хавар
Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: 000171951
Регистрийн дугаар: 8291306
Цуврал бүтээлийн олон улсын стандарт дугаар (ISSN): 26181649
Цуврал бүтээлийн олон улсын стандарт холбоос дугаар (L-ISSN): 26181649
Хянан магадлагаа явуулах зарчим:
“Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” онол, арга зүйн сэтгүүлийн редакцын зөвлөл гар бичмэлийг хүлээн авсны дараа түүнийг 20-иос 30 хоногийн дотор ШУТИС-ийн бүтээлийн хуулбарлалтыг шалгах журмын дагуу шалгаж, давхцалын хувь 40 %-иас хэтрээгүй гар бичмэлд зохиогч, шүүмжлэгчийн аль алины мэдээллийг нууцалсан давхар нууцлалтай хянан магадлагааг 2 удаа явуулна. Зохиогч гар бичмэлд засвар хийх хугацаа 14 хоногоос үл хэтэрнэ.
ДҮРЭМ ↓
Энд дарж сэтгүүлийн дүрэмтэй танилцана уу.