СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ: ДААЛИН УРЛАЛЫН АРГА ТЕХНОЛОГИ
Keywords:
Уран хатгамал, бэлдэц, зүү ороох оёдол буюу эрхээмэл хатгамал, хөөмөлтэй зүү ороохAbstract
Ардын дүрслэн чимэглэх урлагийн бодит хэлбэр болох даалин нь монгол соёлыг олон
зуун жилээр үеэс үед дамжуулан тээж ирсэн нэг гол хэрэглүүр болдог. Эртнээс нааш
монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган өөр хоорондоо харилцахдаа харц, үйл хөдлөл, биеийн
хэлэмжээрээ олон зүйлийг өгүүлэн илэрхийлж байжээ. Үүний нэгэн илэрхийлэл болох монгол
эрчүүдийн гоёл болох нэгэн гангараа нь даалин юм. Өвөг дээд маань үеэс үед удам дамжуулан
өвлүүлэхийг хүссэн ахуйн эд өлгийн түүхэн дурсгал, өв соёл нь эдэлж хэрэглэж байсан бүхий л
зүйлдээ нэвт шингэсэн өвөрмөц онцлогтой. Даалин урлал нь он цагийн уртад урлагийн бүтээл
болтлоо хөгжин иржээ. Эхнэр хүн даалин бүтээхдээ хээ угалзыг бүтээх хатгамал нэг бүрт
машид их ач холбогдол өгч бүхий л хайр хүндэтгэл, сайн сайхан болгоныг дотоод сэтгэлдээ нягт
бясалган, төвлөрөн байж эрчим энергиэ шингээн урладаг байсан тул эзнийхээ хамаг л сүл
хийморийг илтгэхийн сацуу хамгаалалт, энергийн уут болдог гэж ярьдаг. Эртнээс нааш уран
бэрүүд болон айлын эхнэрүүд нь хань ижил, өрх гэрийн тэргүүндээ үнэнч хайрын бэлгэдэл
хүндэтгэл болгон хөөрөгний даалин, мөнгөн аяганы уут, тамхины уут, хавтага зэргийг урлан
өгдөг байв. Мөн буддын шашин дэлгэрэх үед сүм, хийд, шашны төвүүдийн захиалга машид
эрчимтэй нэмэгдэж Энэтхэг, Түвд маягийн хийц монголын уран хатгамал, урлаг соёлд ихээхэн
нэвтэрсэн байна.
Орчин цагт даалин урлан бүтээх нь мартагдаж буй маш олон төрлийн хатгамал,
сүлжмэлийг олон нийтэд таниулан түгээх маш таатай боломжийг бүрдүүлж байна.
Хатгамалчид уран бүтээлээ өөрийн гараар сайтар нягт нямбай туурвин урладаг. Тиймээс
даалин урлах арга технологийг судласан болно . Одоогоор олон бие даасан чадварлаг урлаач нар
төрийн бус байгууллага байгуулж хувийн урлан болон сургалтын төвүүд нээн ажиллуулж
аажмаар мартагдан буй өв соёлоо олон түмэндээ түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж
байна. Нэг үеэ бодоход даалин урлаж сурах хүсэлтэй хүмүүс маш их байгаа нэн сайн юм аа.
Иймд “Уран хатгамал/Emroidery” цахим сүлжээний группээр онлайн хичээл явуулж олон
түмэнд хүргэх зорилготой байгаа билээ.
References
1 З.Цэнгэлсайхан “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүн. Ярилцлага. З.Цэнгэлсайхан. Уран
хатгамал Embroidery УБ., 2005 он
2 Эмма Кенни. World Mental Health Day. www.crewelwork.com
3 Ц.Санжаасүрэн. Эртний түүхийн дээжис бичиг., 1985 он.
4 Н.Сэр-Оджав, Монголын эртний түүх. 131-р тал.
5 БНМАУ-ын түүх. 281-р тал.
6 Монгол үндэстний хувцас засал. Өвөрмонголын Лионин хот. 1997 он.
7 Ч.Солонго. Монголчуудын үйл урлахуйн эрдэм ухаан УБ., 1999 он
8 Б.Жаргалмаа Ардын урлал, гар үйлдвэрлэл /2015.03.06/
9 Ц.Батсайхан. Хөөрөгний ертөнц УБ., 2018 он
10 Ц.Батбуян, Ц. Бямбацэрэн. Хөөрөгний даалин оёх арга 2014 он.
11 Х.Ариун-Эрдэнэ, О.Ширчинжав. Хөөрөгний тухай өгүүлэхүй УБ., 2003 он
12 Д.Баярсайхан. Ардын урлалын тухай тэмдэглэл УБ, МУЭХ., 1988 он
13 О.Өнөрмаа. Уран хатгамал УБ., 1984 он
14 Д.Гэвшээхүү Монгол ардын гар урлалын уламжлалт арга, 1970 он
15 Н.Цэцгээ, Н. Норолхоо. Үйлчлэх хөдөлмөр 4-6 анги.,1976 он