ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ СУДАЛГАА /ХЭНТИЙ АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР/
Keywords:
Төрийн үйлчилгээ, орон нутаг, хөгжил, төлөвлөлт, санхүүжилт, шийдвэрAbstract
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцооны
өнөөгийн байдал, иргэдийн оролцоонд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор уг
судалгааг хийсэн. Энэ хүрээнд иргэдийн оролцооны онол, үзэл баримтлал, орон нутгийн
хөгжлийн сангийн тухай хууль эрх зүйн орчин, Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн
төлөвлөлт дэх иргэдийн оролцооны өнөөгийн байдал, холбогдох тайлан, мэдээлэл зэргийг
судалж, шинжилгээ хийсэн. Судалгаа авахдаа анкетийн арга, бүлгийн болон ганцаарчилсан
ярилцлагын арга, баримт бичгийн шинжилгээний аргыг тус тус ашигласан. Судалгааны үр дүнд
сум, багаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд иргэдийн оролцоо бага, түүнчлэн
ОНХС-гийн талаар иргэдийн 63,2% нь мэднэ гэсэн боловч 53,7% нь өөрийн хорооны ОНХС-гийн
үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэж хариулсан байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь
мэдээлэл дутмаг байдал гэж үзсэн. Иймд ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй
оролцуулахын тулд тэдэнд чиглэсэн мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй, ил тод, оновчтой
хэлбэрээр хүргэх хэрэгтэй байна.
References
[1] www.tusuv-oronnutag.mof.gov.mn
[2] Түмэнцогтоо Т, Бямбасүрэн Я болон бусад. Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүд.
УБ., 2017, х 16
[3] Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг. УБ., 2020, х 417
[4] КАS, МУИС. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын
тогтолцоог боловсронгуй болгох нь. УБ., 2019, х 202
[5] ШУТИС. Төрийн удирдлага. УБ., 2019, х 154
[6] КАS, МУИС. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын
тогтолцоог боловсронгуй болгох нь. УБ., 2019, х 197
[7] Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газар 2019, “Орон нутгийн хөгжлийн сангийн 2018
оны хөрөнгийн зарцуулалт” нийцлийн аудитын тайлан