ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАЛТ

Authors

  • Т. Нямдулам Author

Keywords:

жижиг бизнес, жижиг дунд үйлдвэр, санхүү хөрөнгө оруулалт

Abstract

Улс орны хөгжлийг хурдасгагч зүйл нь бараа бүтээгдэхүүнээ дотооддоо 
үйлдвэрлэж хэрэгцээгээ хангаж илүүг нь экспортод гаргах явдал юм Жижиг, дунд 
үйлдвэрлэлийг дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний 
зорилго болсон хэвээр байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хүн бүр өөрийн гэсэн бизнес 
эрхлэх, өмч хөрөнгөтэй болох, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, 
хэрэглэгчдэд танил болох, ирээдүйдээ экспортын зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гадаад 
зах зээлд гаргах сонирхолтой байдаг бөгөөд тэр сонирхол нь өдөр тутам өсөн нэмэгдэж байдаг. 
Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг нь ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар хүрээгээр авсаархан, 
ихэвчлэн дотоод зах зээлд чиглэсэн, богино хугацаанд зардлаа нөхөж чадах, хөрөнгө бага 
шаарддаг, өндөр бүтээмжтэй, үйлдвэрлэлийн уян хатан технологитой, зах зээлд өрсөлдөх 
чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ядуурал, 
ажилгүйдэл орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, нийгмийн тогтвортой байдалд 
дэмжлэг үзүүлэх болон хувийн секторын хөгжлийг хангахад онцгой хувь нэмрийг үзүүлдэг. 
Өгүүлэлд жижиг дунд үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, үйл ажиллагааны талаар авч 
үзэж санал дүгнэлт гаргасан болно.

References

[1] Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль. 2019

[2] Засгийн газрын тусгай сангийн хууль. 2019

[3] Санхүүгийн түрээсийн тухай хууль

[4] Жижиг дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр. 2019

[5] ХХААХҮЯ, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн тайлан”

[6] Монгол банкны “Түүвэр судалгааны тайлан” 2016, 2017

[7] Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн гарын авлага. 2020

Downloads

Published

2022-01-22

Issue

Section

Төрийн удирдлага, Улс төрийн шинжлэх ухааны онол-олон нийтийн харилцаа