МИЛЛЕННИАЛ ҮЕИЙНХНИЙ НАРЦИССИСТ ХАНДЛАГА, FACEBOOK ДЭХ ОНЛАЙН ЗАН БАЙДЛЫН ХАМААРЛЫН СУДАЛГАА
Keywords:
Милленниал фэйсбүүк-хэрэглээ, нарциссист хандлага, өөрийн үнэлэмжAbstract
Олон улсын платформ facebook нь богино хугацаанд дэлхий дахинаа мэдээлэл, харилцаа холбооны өргөн хүрээний хэрэглэгдэхүүн болж чаджээ. Бид facebook хэрэглэгчдийн цахим орчин дахь зан байдлыг тодорхой шалгууруудаар үнэлэн, нарциссист хандлага, өөрийн үнэлэмж зэргийг харьцуулан судалсан болно. Уг судалгааны ажлыг зохион байгуулахдаа залуу милленниал үе (1991-2000 онд төрөгсөд) ахмад милленниал үе (1977-1990 онд төрөгсөд) хэмээн төрсөн оноос хамааран хоёр бүлэгт ангилан, тэдний нарциссист хандлага, өөрийн үнэлэмж, facebook-хэрэглээнд нь ялгаа байдаг эсэхийг судалсан. Монгол улсад COVID-19 өвчлөлийн улмаас тогтоогоод байгаа хөл хорионы үед энэхүү судалгаанд 56 facebook-хэрэглэгчдийг хамруулсан болно. Үл хамаарах хувьсагч нь залуу милленниал, ахмад милленниал хэмээх хоёр бүлэгтэй ба энэ нь нэрлэсэн тоо, харин хамаарах хувьсагч нь
нарциссист хандлага интервал тоо тул бид судалгааны ажлын SPSS26 статистик, дүн
шинжилгээний программ дээр parametric төрлийн “independent sample t test” шалгуурыг хийсэн болно. Уг шалгуурын дүнд дээрх хоёр бүлэг буюу залуу милленниал болон ахмад милленниал бүлгийнхний facebook-хэрэглээн дэх зан байдлаас илүү өөрийн үнэлэмж, нарциссист хандлага нь бүлгүүдийн хувьд өөр хоорондоо ялгаатай байв. Бүлэг тус бүрийн хувийн нарциссизм, сенсациэрэлхийлэх байдал, өөрийн үнэлэмж нь онлайн орчны зан байдалтай нь шууд хамааралтай байсан болно.
References
1. Brailovskaia,J., Bierhoff,H.W. (2012). Sensation Seeking Narcis-sists, Extraversion and Self
Presentation in Social Networks.
2. Correa,T.Hunsley,A.Zuniga,H.G. (2010). Who interacts on the Web.
3. Mehdizadeh, S. (2010). Narcissism and Self-Esteem on Facebook. Cyberpsychology, Behavior and
Social Networking .
4. montsame.mn. (2018). montsame.mn. ulaanbaatar.
5. Petersen,L.E., Stahlberg,D.,Frey,D. (2006). Handbuch der Sozialpsychologie und
Kommunikationspsychologie. Gottingen Hogrefe.
6. Rohmann,E., Neumann,E., Herner,M.,Bierhoff,H.W. (2012). Grandiose and vulnerable narcissism
self-construal, attachment, and love ing romantic relationships. European Psychologsit.
7. Tapscott, D. (2009). Grown up digital:How the Net Generation is changing your world. New York:
McGraw-Hill.
8. Zuckerman, M. (1994). Behavioral expression and biosocial bases of Sensation Seeking.
Cambridge University Press.