ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Keywords:
хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хөгжлийн хоцрогдол, хөгжлийн үнэлгээAbstract
Эрүүл мэндийн нийгмийн ажилтны үйл ажиллагаанд эрүүл мэндийн эрсдэлт хүчин
зүйлийг судлах, тодорхойлох ажил багтах бөгөөд энэ ажлын хүрээнд бага насны хүүхдийн бие
бялдар, эрүүл мэндийн байдлын эрсдэлт хүчин зүйл болох хөгжлийн хоцрогдлыг судалж үзлээ. Хөгжлийн хоцрогдол гэдэг нь хүүхдийн тухайлсан насандаа тохирсон үйлдэл хийх хэвийн чадвар нь алдагдахыг хэлэх ба эрүүл мэнд, хөгжлийн хоцрогдлын эрсдэлтэй бага насны хүүхдийг цаг алдалгүй тусламж үйлчилгээнд хамруулах, хөгжлийн дэмжлэг үзүүлэх, чадвар алдалтыг багасгах, гэр бүл, эцэг эхийн оролцоог сайжруулахад эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй чухал байгаа юм. Тус судалгаанд эрүүл мэндийн төвд суурилсан нэг агшингийн судалгааны загвар, эрүүл мэнд хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын хавсралт ӨЭ 11 буюу 18 ба 36 сартай хүүхдийн цогц үзлэгийн маягтыг ашигласан. Үзлэгийн явцад хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг үнэлж, хүүхдийн хөгжлийн байдлыг тусгайлан авч үзэж, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрсдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн хамаарлыг амьдралын нөхцөл, эхийн эрүүл мэнд, төрөлт тойронтой холбоотой холбож авч үзсэн болно.
References
1. (WHO 2012, 18).
2. https://www.legalinfo.mn/law/details/13811
3. Нарантуяа.Б Зургаа хүртэлх насны хүүхдүүдийн дундах хөгжлийн хоцрогдлыг илрүүлгийн
үр дүн
4. MOH. Health Indicators., 2012
5. НЭМХ Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл (2011-2015) 2016 он