ХҮҮХДИЙН ҮЛ ХАЙХРАХ БАЙДАЛД ХИЙСЭН  СУДАЛГАА

Authors

  • Ц. Долгормаа, Докторант Author
  • Б. Долгор, Доктор (Ph. D.), профессор Author

Keywords:

ЕБС, бага сургууль, бага насны хүүхэд, гэр бүл, хүйсийн ялгаа, хүчин зүйлс

Abstract

Хүүхэд нь нас, бие бялдар, сэтгэц, сэтгэл зүйн онцлогоосоо хамааран өөрийгөө 
хамгаалах чадвар чадамж нь хязгаарлагдмал, өөрөө бусдаас тусламж хүсч чаддаггүй, насанд 
хүрэгчдээс хамааралтай байдаг учраас хүчирхийлэл, үл хайхрах байдал зэрэг хүүхдэд хохирол 
учруулах үйлдлээс хамгаалах зайлшгүй шаардлагатай.  Хүүхдийг хүчирхийлэл, үл хайхрахаас 
хамгаалах нь бие махбод, сэтгэл зүй, оюун ухаан эрүүл өсөх гол нөхцөл болно. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ.Монголд хүүхдийг дорд үзэх, хүүхдийн эрхийг хүндэтгэхгүй зүй бусаар харьцах хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй хүүхдэд буруу хандах нь нийгмийг хамарсан асуудал хэвээр байна. Хүүхэд хамгааллын талаар нэгдсэн ойлголт тогтоогүй, мэдээлэл дутмаг, хууль эрх зүйн орчин бүрдээгүй тул нийгмийн хандлага төлөвшөөгүй байна.  Хүүхдийн үл хайхрах байдлын асуудлыг авч үзэхийн тулд энэ талаар нийгэмд тогтсон хандлага, ойлголт ямар байгааг анхааран үзэх шаардлагатай.

References

1. Амаржаргал Т. Сүх-Очир Б. Эрдэнэчимэг Ц. Монгол дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний

сайн туршлагын загвар,- УБ.: 2009,

2. Батхишиг А. Мягмар О. Нямдорж. Хүүхэд хамгаалах үйлчилгээ – УБ.: 2009,

3. Бүрэнжаргал Т. Гэр бүлийн социологи – УБ.: 2005,

4. Энхтуяа С. Хүүхэд хамгааллын үндэс – УБ.: 2009,

5. Дюррант Ж.Е. Хүмүүжлийн эерэг аргууд Юу? Яаж? – 2008,

6. Намжил Т. Гэр бүл: Орчин үеийн асуудлууд – УБ.: 2005

7. Намжил Т. Гэр бүл: Харилцаа –УБ.: 2006

8. Цэвээнлхазал Я. Алтанхуяг Ц. Цогбадрах З. Хүүхдийн хөгжлийн сэтгэлзүйн үндэс – УБ,:

2010

9. Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги ( 2010 – 2015 )

Илтгэл, сэтгүүл

1. Child Neglect: A Guide for Prevention, Assessment, and Intervention

http://www.mminfo.mn Хүүхдийн аюулгүй орчин

2. Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал ( суурь судалгаа)

3. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын “Хүүхдийн Эсрэг Хүчирхийллийн судалгаа” 2006.

4. Нийгмийн сурган хүмүүжүүлэх ухааны удиртгал С.Батхуяг Б.Даваажав УБ.: 2008 он

5. Хүүхдийн хүчирхийллээс хамгаалах гарын авлага УБ.: 2010 он

6. Монгол дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний сайн туршлагын загвар, УБ.: 2009 он

7. Хамтарсан багаар хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь ,УБ.: 2011 он

8. Руководство по предупреждению насилия над детьми: Учебное пособие для психологов,

детских психиатров, психиотерапевтов, студентов педагогических вузов / Под ред. Н.К.

Асановой. – М.Владос,1997.-С.26. Амаржаргал.Т Хүүхдэд учруулж буй дарамтын нийгэм

сэтгэл зүйн хор нөлөөг судалсан нь зэрэг горилсон бүтээл

9. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах гарын авлага, УБ.: 2010 он

10. Хүүхэд хамгааллын үйлчилгээ УБ.: – 2009 он

Downloads

Published

2021-01-21

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал