НИЙГМИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД  (Өсвөр насныхны дундах дээрэлхэлт, хүчирхийллийн асуудлын жишээн дээр)

Authors

  • С. Туяа Author
  • Г. Золжаргалан Author
  • Д. Жаргалсайхан Author

Keywords:

Дээрэлхэлт, өсвөр нас, сургалтын хөтөлбөр, нийгмийн ажил

Abstract

2016 оноос эхлэн ННФ-ын дэмжлэгтэйгээр Нийгмийн ажилтан бэлтгэн 
гаргаж буй их, дээд сургуулийн баг, багш нарын хөгжлийг дэмжих, судалгаа шинжилгээний 
шинэлэг чиглэлийг хөгжүүлэх, нийгэмд бугшсан өсвөр насныхны дээрэлхэлт, түүний үр 
дагаварыг танин мэдэх анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлтийн арга зүйг 
бэлтгэгдэн гарч буй нийгмийн ажилтнуудад олгох, практик хэрэглээг бий болгох зорилгоор 
судалгаа, төслийн ажлыг төрийн өмчийн 4 их сургуульд хэрэгжүүлж байна. Энэхүү ажлыг бид 
сургалт, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, эрдэм шинжилгээ судалгаа, практик ажилтнуудад 
чиглүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд явцын үнэлгээний судалгааг хийсэн. Үнэлгээний судалгааны хүрээнд чанарын болон тоон судалгааны аргыг ашиглаж, оюутнууд, төгсөгч, хөтөлбөрт 
хамрагдсан их, дээд сургуулийн багш, практик нийгмийн ажилтнуудыг хамруулан 
ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага тус тус хийсэн юм. Судалгааны үр дүнд 
Нийгмийн ажлын сургалтанд шинэлэг судалгааны нэг чиглэл бий болсон, сургалтын 
хөтөлбөрийн агуулгад тусгаж, оюутан залуучуудад мэдлэг ойлголт, ур чадвар олгох эхлэл бий 
болсон нь харагдлаа. 

References

1. 박철현 (2010). 사회문제론: 이론, 실태, 지구적시각: 서울, pp.457

2. ННФ (2017). Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: Нотлох баримтын тойм.

3. УБ.Одонгэрэл. “Рецетив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” судлаачийн зөвлөмж болон “Монгол

Улсад ял эдэлж буй хүмүүсийн хүний эрхийн өнөөгийн байдал” судалгааны тайлан УБ., 2014

4. Г.Баттулга “Манай улс ханагүй шоронтой болох тогтолцоо руу шилжиж байна”

http://npost.mn/a/174180?fbclid=IwAR1Ex6gEfAaaXLRXeGm4CX3BOeUubgQU__3tvUuEO6M9ho4QzHl

AyYJ7GaM

5. Т.Жаргалсайхан, Г.Золжаргалан, Б.Ариунсанаа. Залуучуудын дундах хүчирхийллээс сэргийлэх нь.

Сурах бичиг. 2017. Хуу 10.

6. ДЭМБ. Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: Нотлох баримтын тойм.

ННФ. Хуу IX.

7. ДЭМБ (2018). INSPIRE гарын авлага: Долоон стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа.

Downloads

Published

2021-01-21

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал