ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Keywords:
Хүүхдийн эрх, аюулгүй байдал, хамгаалал, оролцоо, хүүхдэд ээлтэй байдалAbstract
Хүүхдэд ээлтэй хотыг хөгжүүлэх талаар олон орны судлаачид судалж, хүүхдэд
ээлтэй хотыг үнэлэх аргачлал, шалгуур үзүүлэлтүүд гаргаж, хотоо хүүхдэд ээлтэй болгон
хөгжүүлсэн олон сайн туршлагууд бий болсон. Мманай орны хувьд салбарын байгууллагууд
“хүүхдэд ээлтэй эмнэлэг”, “хүүхдэд ээлтэй сургууль”, “хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ийн
үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулан гаргасан байна. Улаанбаатар хотын хувьд эрүүл аюулгүй байдлын индексийг бүх дүүрэг, хороогоор гаргаж, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар”, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. 1990 оноос хойш нийслэлд хөдөө орон нутгаас 590.0 мянга орчим хүн шилжин ирж, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн хөгжил хотод илүү төвлөрсөн, хот хөдөөгийн ялгаа эрс ихсэж, иргэдийн амьдрах орчны сонголт хийхэд нь нөлөөлөхүйц хэмжээнд байгаатай холбоотой ажээ. УБ хотын хүн ам өсөхийн хэрээр агаар, ус, хөрсний болон орчны бохирдол нэмэгдэж байгаа нь хүүхдийн эндэгдэл, өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна. Гэтэл жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барж байна3. Улаанбаатар хотын агаарыг гэр хорооллын галлагаатай зуух, замын хөдөлгөөн, аж үйлдвэрээс ялгарч буй бодис, газрын гадаргуугийн хуурай нөхцөлд салхины улмаас агаарт дэгдэж буй бохирдол, авто тээврийн хэрэгслийн утаа хамгийн ихээр бохирдуулж байна (Дэлхийн банк, 2009). Хүн амын энэхүү өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Хотын агаар, орчныг бохирдуулагч өөр эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл юм. Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс нэмэгдэж, автозамын сүлжээ нь хязгаарлагдмал, төв гудамжууд нь байнга замын түгжрэлтэй байдаг болсон. Дэлхийн хотууд хөгжлийн чиг баримжаагаа өөрчилж, хүний эрх, эрх чөлөө, соёл, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, хүүхэд өсвөр үеийнхний онцлог хэрэгцээг анхаарч бүх нийтээр хүүхдээ хайрлан хүндэтгэсэн, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн хотыг хөгжүүлэхийг зорих болжээ.
References
1. Ранжит Кумар, Судалгааны арга зүй (2019)
2. Солеман Х. Абу-Бадер, ШУА, Философи, социологийн хүрээлэн, (2013). Нийгмийн ажлын
практикт статистик арга хэрэглэх нь
3. ШУА, Философи, социологи, эрх зүйн хүрээлэн. Хотын социологи, УБ 2012
4. Child friendly cities-Children’s Environments: childftiendlycities.org
5. Friendly citiesJudith Wilks, Child Friendly cities: Place for avtive citizenship in geographical
and environmental education (2010)
6. Geoffrey Woolcock (2010) Urban research and childfriendly cities: a new Australian outline
7. Kingston, (2007). Creating in friendly cities: The Case of Denver USA
8. Innocenti Research Centre , (2004). Building Child Friendly Cities