ЗАРИМ ХАВСАРГА СУДАЛГААНЫ ЧАНАРТ ХИЙСЭН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Хавсарга судалгаа, судалгааны чанар, судалгааны стандартAbstract
Нийгмийн судалгааны олон ангиллал, төрөл хэлбэр байдаг ба тэдгээрийн нэг чухал
хэлбэр нь хавсарга судалгаа юм. Хавсарга судалгааны гол онцлог нь илүү практик шинжтэй
асуудал буюу хувь хүн, бүлэг, олон нийт, байгууллага, орон нутаг, улс орны өмнө тулгамдаж буй
асуудлуудыг нэн даруй, яаралтай судлан тодорхойлох зорилготой. Өгүүллийн хүрээнд Монголд
хийгдэж буй зарим хавсарга судалгааг сонгон, тэдгээрийн гүйцэтгэл, чанарт тандалт
шинжилгээ хийлээ. Тандалт шинжилгээний үр дүнгээс харвал манайд хийгдэж буй хавсарга
судалгаанууд нь судалгааны аргазүй, аргачлалын наад захын шаардлага, хэм хэмжээг хангахгүй
байгаа дүр зураг гарч байна. Тиймээс цаашид хавсарга судалгааны чанар, стандартыг тогтоох,
түүнийг мөрдөх, хянах, үнэлэх хэм хэмжээ, соёлыг бүрдүүлэх шаардлагатай байна.
References
1. Andrea Bonaccorsi (Ed) “The Evaluation of Research in Social Sciences and Humanities”
Springer International Publishing AG 2018.
2. Ц.Баатартогтох. “Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүй” Удирдлагын
академи. УБ 2012
3. Колин Робсон. “Бодит ертөнцийг судлахуй” Монсудар 2006