НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТАЛААРХ БОДЛОГЫН СУДАЛГАА

Authors

  • Ө. Мөнхсайхан, Магистр Author
  • Я. Төгөлдөр, Доктор (Ph. D.), дэд профессор Author

Keywords:

Халамжийн хөтөлбөр, үр дүнтэй бодлого, нийгмийн халамж, үйлчилгээ

Abstract

Монгол улс төрөөс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн амьдралын 
наад захын хэрэгцээг нь хангах, нийгмийн баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг баталсан. Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан ба өнөөдрийн байдлаар 6 хуулийн хүрээнд 72 төрлийн халамжийн хөтөлбөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Нийгмийн халамжийн бодлого хөтөлбөрүүд нь хүн амын ядуурлыг бууруулах, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх, хүндрэл бэрхшээл тулгарсан иргэдийн эмзэг байдлыг сааруулахад туслах зорилготой хэрэгждэг. Өнөөгийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд үр дүнгүй, хавтгайрсан байх  магадлалтай гэж таамаглал дэвшүүлэн хэр үр дүнтэй, оновчтой хөтөлбөрүүд хэрэгждэг 
эсэхэд дүн шинжилгээ хийх зорилгоор тоон статистикийн аргыг ашиглаж баримт бичгийн 
шинжилгээ хийсэн юм. Судалгааны хүрээнд үр дүнтэй хөтөлбөрт агуулагдах долоон шинж 
чанараар хөтөлбөрүүдэд анализ хийж халамжийн хөтөлбөрүүдийг эрэмбэлсэн бөгөөд 
тэдгээрийн зорилго, чиглэл, ижил төстэй шинж, давхцал зэргийг харгалзан халамжийн 
хөтөлбөр, алдар гавьяаг урамшуулах хөтөлбөр, хүн амын өсөлтийг дэмжих хөтөлбөр гэж 3 
ангилан авч үзсэн. Түүнийхээ хүрээнд 2019 онд хэрэгжсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн тоон статистик мэдээлэлд тулгуурлан халамж хавтгайрсан эсэхэд дүн шинжилгээ хийхэд таамаглал батлагдаагүй үр дүн гарсан.

References

[1] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын статистик-2019 он

[2] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

Нийгмийн халамжийн хууль, тогтоомжийн эмхэтгэл, Улаанбаатар хот, 2019 он

[3] http://dictionary.reference.com/browse/social+welfare

[4] Маргарет Грош, Карло дел Нинно, Эмил Теслиук, Азедин Кергхи нар, Дэлхийн банк, Хөдөлмөр

нийгмийн хамгааллын яам, “Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо” Улаанбаатар хот, 2011

он

[5] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Хүнс

тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл, “Монголын ардын ухаан арга, билгийн

төв” ТББ, “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах моуль сургалтын гарын

авлага -1”, Улаанбаатар хот, 2019 он

[6] Rafael Lindqvist , Kamal Lamichhane, Disability policies in Japan and Sweden: A comparative

perspective, Accepted 21 August 2018

[7] Rafael Lindqvist , Kamal Lamichhane, Disability policies in Japan and Sweden: A comparative

perspective, Accepted 21 August 2018

[8] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Хүнс

тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл, “Монголын ардын ухаан арга, билгийн

төв” ТББ, “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах моуль сургалтын гарын

авлага -1”, Улаанбаатар хот, 2019 он

[9] Маргарет Грош, Карло дел Нинно, Эмил Теслиук, Азедин Кергхи нар, Дэлхийн банк, Хөдөлмөр

нийгмийн хамгааллын яам, “Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо” Улаанбаатар хот, 2011

он

[10] Маргарет Грош, Карло дел Нинно, Эмил Теслиук, Азедин Кергхи нар, Дэлхийн банк, Хөдөлмөр

нийгмийн хамгааллын яам, “Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо” Улаанбаатар хот, 2011

он

[11] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Дэлхийн банк, Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн

дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ 2015 он

[12] Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт,

“Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, Ахмад настан, хөгжлйин

бэрхшээлтэй иргэн, хүүхдэд олгох ортопед болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ”

Улаанбаатар хот, 2019 он

[13]Людовико Карраро, Б.Энхцэцэг, Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн ерөнхий нөхцөл байдал,

Улаанбаатар хот, 2016 он

[14] Монгол улсын үндэсний статистикийн хороо, Нийгмийн хамгааллын статистик 2019,

Улаанбаатар хот, 2020 он

[15] “Зохистой хөдөлмөрийг дэмжих 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилгын

хэрэгжилтийг эрчимжүүлэх нь" ОУХБ, ҮСХ, Улаанбаатар хот, 2019 он

Downloads

Published

2021-01-21

Issue

Section

Төрийн удирдлага, улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал