МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ
Keywords:
Улс төрийн сэтгэлгээний түүх, төрт ёс, уламжлал, ёс зүйAbstract
XIII зууны үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээ, Монголын түүх, улс төрийн сэтгэлгээнд чухал байр суурийн эзэлдэг. Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг хадгалсан түүх архивын баримт бичигт орсон зүйл, бусад мэдээллээс эхлээд эрдэмтэн, мэргэд түүхч нарын тэмдэглэл, “Арван буянт номын цагаан түүх” зэрэг олон арван материал нь Монголын төрт ёсны түүхэн уламжлал, улс төрийн сэтгэлгээний түүхийг судлахад чухал ач холбогдолтой юм. Их Монгол Улсын улс төрийн сэтгэлгээ нь өмнөх үеийн төрт ёсны уламжлалд суурилж, түүхэн цаг үеийн өөрчлөгдсөн орчин нөхцөл, Монголчуудын бодит ахуй, амьдралын хэв маяг, хэвшил, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нөхцөлдсөн үндэстний сэтгэл зүй, зан араншин, итгэл бишрэл, захирах, захирагдах ёсонд хандах хандлага, тэдний үзэл, бодлого, үнэлэмжийн өвөрмөц тусгал болж байлаа. Энэ үеийн улс төрийн сэтгэлгээний бүрдэлт, төлөвшилт нь тухайн түүхэн тодорхой цаг үеийн бодит хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн үзэл санаа, танин мэдэхүй, гүн ухааны гүнзгий үндэс улбаатай үйл явц байсан юм.
References
1. Алтан товч. (Лувсанданзан). УБ., 1990 он
2. Батсуурь Ж. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг генетикийн судалгаагаар
мөшгөсөн нь, Дорно дахины судлалын асуудал. УБ.,1988 он, №1.
3. Жамбал А. Улс төрийн сургаалийн түүх. (Эртний үе) 1-дэвтэр. УБ. 2001 он
4. Инжиннаши В. Хөх судар, УБ., 2006 он
5. Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ. 2003 он.
6. Монголын нууц товчоо. УБ., 1990 он
7. Монголын философийн түүх. I дэвтэр. УБ. 1997 он
8. Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал. Хянан тохиолдуулсан
профессор, доктор Н.Лүндэндорж. УБ. 2002 он
9. Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ. 1992 он
10. Цэрэнсодном Д. Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар.
Ред. Д.Төмөртогоо.УБ., 2000 он