АЖ ҮЙЛДВЭРИЙН IY ХУВЬСГАЛЫН ЭРИНД ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА, ТУРШЛАГА
Keywords:
Аж үйлдвэрийн IY үеийн хувьсгал, ажил мэргэжил, их сургууль, роботын нягтаршилAbstract
Аж үйлдвэрийн IV үеийн хувьсгал өнөөдөр олон улсын түвшинд тэр
дундаа их дээд сургуулийн хүрээнд өргөн яригдаж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдвүүд болоод байгаа “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Хамтын эдийн засаг” гэсэн шинэ хандлагад улс орон бүр анхаарал хандуулж, шинэ техник технологийн үр шимийг хэдийнээ хүртэгчид болсон билээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд батлан гаргасан“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д 2020 он гэхэд аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх суурийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Тухайлбал их дээд сургуулийн хөгжлийн төлөвлөгөө, тэр дундаа ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024)-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 4.5.5-д тусгаснаар “Аж үйлдвэр IV, Тогтвортой хөгжлийн бодлого 2030, Нэг бүс нэг зам, эдийн засгийн коридор, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод салбар дундын судалгааг хөгжүүлэхээр тусгасан байна.
Энэхүү үзэгдэлтэй холбоотойгоор их дээд сургуулиудад дараах асуудлууд хөндөгдөж байна. Үүнд: Ойрын ирээдүйд, Монгол Улсын эдийн засгийн хөгжил маш сайн
үзүүлэлтэд хүрлээ гэж бодоход ажил мэргэжлүүдэд, ялангуяа их дээд сургууль төгсөгчдийн хувьд ямар өөрчлөлт гарах вэ?
Аж үйлдвэрийн IV хувьсгал шинэ үеийн оюутнуудад ээлтэй байж чадах уу?, Аж үйлдвэрийн энэхүү хувьсгал манай улсыг илүү сайхан газар болгож чадах уу?
Энэ тухай хамтдаа бодож үзэхэд энэхүү илтгэл бага ч гэсэн хувь нэмэр оруулна байхаа хэмээн бодож байна. Илтгэлийн хүрээнд:
1. Аж үйлдвэрийн IV хувьсгал ба ажил мэргэжлийн хандлага сэдвийн дор өмнөх үеүдэс ажил мэргэжилд гарч буй өөрчлөлт, хүн машины хөдөлмөрийн бүтээмж;
2. БНСУ-ын нийгэмд гарч буй өөрчлөлт, тэр дундаа ажлын байр, зах зээлд роботын оруулж буй хувь нэмэр, нягтаршил;
3. Монгол дахь ажлын байрны нөхцөл байдал;
4. БНСУ-ын их дээд сургуулийн хэрэгжүүлж буй туршлага, засгийн газар, их сургууль, оюутны хамтын ажиллагааны талаар авч үзсэн болно.
References
1. Kurtzweil, Ray ‘The Singularity is near’6
2005. USA Amy Hill.
2. IRR. Industrial Robot Report statistics.
2017
3. IFR. Estimated annual worldwide supply by
(international Federation of Robotics) of
industrial robots 2018-2021 is forecast
4. Service The US Commercial. 2017.
5.
NSO. Mongolian Statictical yearbook.
2017.
6. MUST. Development plan of MUST. 2019.
7. www. hangyang.ac.kr