МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМУУД
Keywords:
Тэтгэврийн даатгал, тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн сан, хувийн тэтгэврийн даатгалAbstract
Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудад улсын тэтгэврийн тогтолцооноос гадна “хувийн тэтгэвэр”-ийн тогтолцоо бодитой хувь нэмэр оруулах боломж өндөр тул иргэд нь нэмэлт тэтгэвэртэй, хөдөлмөрийн чадвараа алдсан ч хэвийн амьдрах баталгаатай байдаг. Ихэнх монголчуудын хувьд тэтгэвэр нь зөвхөн өндөр настнуудад хамаатай гэж ойлгодог. Гэтэл хувийн тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн орны иргэд анх ажилд орохдоо л үүнд анхаарч эхэлдэг. Эдгээр орнуудад төрөөс хувийн тэтгэврийн хуримтлал бий болгох тогтолцоог нь бүрдүүлж өгдөг учир иргэд ч үүнд идэвхтэй хамрагддаг байна. Хувийн тэтгэврийн санд иргэд сайн дураараа нэгдсэнээр, он удаан жилийн туршид асар их хуримтлал төвлөрөх бөгөөд гишүүн бүхэн сангийн үйл ажиллагаанд шууд оролцох, хяналт тавих боломж байдаггүй. Иймд төрийн үүрэг бол эдгээр иргэдийн эрх ашгийг хуулиар хамгаалахад оршдог бөгөөд төрийн нарийн хяналт, зохицуулалтын доор явагддаг үйл ажиллагаа юм.
References
1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар. Нийгмийн даатгалын статистикийн эмхтгэл (2017).
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. www.mlsp.gov.mn
3. Дэлхийн банк, Өмнөд ази Номхон далайн бүс, Хүний хөгжлийн алба Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд (2012),
4. Үндэсний статистикийн хороо. www.1212.mn
5. Эрдэнэхүү “Тэтгэврийн сангийн тогтолцоог боловсронгуй болгох боломжийн судалгаа” /2014/