НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НИЙГМИЙН ЭНТЕРПРЕНЕРИЙГ АШИГЛАХ ОНОЛЫН СУДАЛГАА

Authors

  • Ч. Гэрэлээ, Бакалавр оюутан Author

Keywords:

Инновац, капитал, хувийн хэвшил, төр

Abstract

Дэлхийн бүх орон нийгмийн үйлчилгээний зохистой бодлого явуулах тал дээр анхаарч ирсэн. Халамжийн үйлчилгээний жишээн дээр дурдахад халамжийн системийн зарцуулалтыг хумих, халамж авдаг иргэдээ орлоготой болгож цөөлөх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого явуулж байгаа бөгөөд халамжийн системээ төр ганцаараа үүрэх бус хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор зохицуулалт хийх, бусад орны халамжийн системийн сайн туршлагыг авч хэрэгжүүлэх гээд олон төрлийн арга хэмжээг авч байна[1]. Засгийн газар дангаараа ядуурлын асуудлыг шийдэж чадахгүй учраас нийгмийн халамжийн шинэчлэлд төрөөс гадуур корпорацууд, олон нийтийн байгууллага, нийгмийн үйлчилгээ эрхлэгчид, хувийн байгууллага, бизнес эрхлэгчид багтаж байгаа юм.  Энэ нь халамжит төрөөс татгалзах бус харин стратегийн үүргээ дахин тодорхойлох явдал юм. Өнөө үед  өөрчлөлтийн гол агуулга  нь иргэдэд төрийн үйлчилгээг аль болох бага зардлаар хамгийн үр дүнтэй хүргэх, аливаа хүнд суртлыг багасгахад чиглэх болсон. Барууны улс орнуудын хувьд энэхүү арга хэмжээнд нийгмийн энтерпренер болон энтерпренерийн байгууллагуудаар дамжуулан халамжийн системээ амжилттай шинэчилж байна.

References

1. World social welfare Reform 2016

2. Ashoka and Scoll (1998)

3. Baron David P. “Компанийн нийгмийн хариуцлага ба нийгмийн бизнес эрхлэх”. Эдийн засаг менежментийн сэтгүүл, 2004. х.631

4. World Bank 2018

5. Нийгмийн халамжийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь. Ч.Баатар. Эрдэм шинжилгээний өгүүлэл. 2011

6. Asian development bank, Public-Private handbook, 2008

7. Жон Элкингтон, Памела Хартиган. Ухаангүй хүмүүсийн хүч. 2008 х.31

8. The rise of social entrepreneur 1998

Downloads

Published

2020-01-20

Issue

Section

Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал