ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Authors

  • Ч. Гончигсумлаа, Бакалавр оюутан Author

Keywords:

арга зам, сайн туршлага, боломж, уриалга

Abstract

Дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгал эрчимтэй өрнөж, дижитал технологи, тоон системд суурилсан хүмүүс хоорондын харилцааны шинэ сувгууд олноор бий болсон. Тэдгээр харилцааны хэрэгслүүдийг ашиглах хэрэглэгчид нэмэгдэхийн хирээр нийгэмд янз бүрийн асуудлууд үүсэн бий болж байна. Тухайлбал, Монгол улс нийгмийн сүлжээний нэг хэрэгсэл болох фэйсбүүкийн хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж, дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэх контентын агуулга, чанар 5-10 жилийн өмнөх үетэйгээ харьцуулахад олон нийтийн хүсэл сонирхлыг татах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг салбарын тоон үзүүлэлтүүд нь тодорхой илэрхийлж байгаа болно. Үүнийг дагаад Монголын нийгэмд цахим гэмт хэрэг, цахим хүчирхийлэл зэрэг асуудлууд урган гарч, насанд хүрээгүй хүүхдүүд тэрхүү асуудлын хохирогч болох явдал жил бүр нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Тиймээс нийгмийн бүхий л салбарынхан хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулах, хүүхдийн хамгийн чухал хүмүүжлийн орчин болох гэр бүлийн орчинд эцэг эх ямар үүрэгтэйгээр хүүхдээ хүмүүжүүлэх, асуудлаас хэрхэн гарах, хэрхэн урьдчилан сэргийлэх боломж нөхцөл байгааг онол практикийн хувьд судлах, хэрэгжихүйц гарц шийдлүүдийг нийгэмд танилцуулах шаардлагатай гэж үзэн тус судалгааг хийж гүйцэтгэв.

References

1. Харилцаа холбооны зохицуулах хороо “Цахим орчны зохистой хэрэглээ” Уб.,2018

2. Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум, мэдээллийн эмхэтгэл Уб.,2019

4. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе ба цахим хэрэглээ” үндэсний судалгааны тайлан, Уб.,2019 он

5. Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”, Уб.,2015

6. http://gogo.mn/r/222884 “Монголд ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 1.7 саяд хүрсэн”

7. http://eagle.mn/r/61517 Ийгл телевиз “Интернет, сошиал медиа, дэлхий ба бид” сурвалжлага, 2019 оны долдугаар сар

8. www.maxima.mn 2018 оны телевиз үзэгчдийн судалгааны нэгдсэн тайлан

9. https://news.zindaa.mn/2oew “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” үндэсний форумын мэдээнээс, УБ.,2019 он

10. https://news.caak.mn/view/8279499/

www.napoleoncat.com Facebook users in Mongolia in November 2019

Downloads

Published

2020-01-20

Issue

Section

Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал