НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ДЭХЬ ХУВЬ ХҮНИЙ ТААГҮЙ МӨН ЧАНАР
Keywords:
Үйл ажиллагаа, хандлага, харилцан үйлдэл, хувь хүн, сэтгэл, зан байдалAbstract
Нийгмийн сэтгэл зүй бол хүний биеэ авч явах байдал нь тухайн зан төлөвийн нийгмийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох үйл ажиллагааны шинжлэх ухаанч судалгаа юм. Энэхүү шинжлэх ухаан нь хүний зан үйл, бодол санаанд орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөгийг, бүлэг хүмүүс бие биетэйгээ оршин тогтнох мөн түүнийг таамаглах, тайлбарлаж буй ойлголтыг хэлнэ. Бие хүмүүсийн харилцан үйлдэл нь хоёр ба түүнээс дээш хүний зан үйл, үйл ажиллагаа, хандлага ба тогтсон хандлагыг харилцан өөрчлөхөд хүргэдэг. Нийгэм өөрөө олон тооны бүлгүүдээс тогтдог бөгөөд түүний дотор тэдгээрийг бүрдүүлэгч хүмүүсийн сэтгэц хөгжиж, төлөвшиж байдаг билээ. Нийгэм сэтгэл зүйн бүх үзэгдлийн үндэс суурьт хүмүүсийн харилцаа, харьцаа хандлага, хүртэхүй, нийгмийн харилцан үйлдлийн процессууд оршиж байдаг юм. Харилцан үйлдлийг хүмүүсийн хоорондын харилцан бие биедээ хандах ба холбоо тогтоолтыг үүсгэгч өөр хоорондоо нөлөөлөх процесс гэж сэтгэл судлалын шинжлэх ухаан үздэг. Сэтгэл судлаач Гордон Аллоугийн үзэж байгаагаар нийгмийн сэтгэл зүй гэдэг нь шинжлэх ухааны арга барилыг хувь хүний бодол санаа, мэдрэмж, зан байдал, төсөөллөө бодитой илэрхийлэх /залхуурахгүй байх/ бусад хүмүүсд хэрхэн нөлөөлдөгийг тайлбарлахад оршино.
References
1. Управление персоналом”. Словарь-справочник. Эффект социальной лени (Эффект Рингельмана). https://psyfactor.org/personal/personal25-06.htm
2. “The psychological theory that explains why you’re better off working solo” By Tobias van Schneider, November 30, 2016 https://clck.ru/GCWhjИсточник
3. Forsyth, D. R. (2006). Performance. In Forsyth, D. R., Belmont: CA, Wadsworth
4. Ringelman Effect. https://psychology.iresearchnet.com/social-psychology/group/ringelmann-effect/Источник: https://psychosearch.ru/napravleniya/social/662-ringelman-effect
5. Лисуков В. В. Скрытые ресурсы управления персоналом. Эффект Пигмалиона // Актуальные вопросы экономических наук. – 2010.Источник: https://psychosearch.ru/teoriya/psevdopsikhologiya/760-lozh-astrologicheskikh-predskazanij-pochemu-chelovek-verit-goroskopam