ХӨДӨӨ ОРОН НУТГААС ОЮУТАН БОЛЖ ХОТОД ИРСЭН 1-Р КУРСЫН ОЮУТНУУДЫН ӨМНӨ ТУЛГАРДАГ СЭТГЭЛ ЗҮЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД

Authors

  • Д. Цэлмэг, Магистр Author

Keywords:

Соёлын шок, хот ба хөдөө, оюутан болох, оюутны асуудал

Abstract

Өнөөдөр ШУТИС-д сурч буй нийт оюутнуудын 59% нь хөдөө орон нутгаас элсэн орсон оюутан байна. Хот, хөдөөгийн соёлын ялгаа их болсон энэ цаг үед багш сурган хүмүүжүүлэгч бидэнд хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд ямар саад бэрхшээлтэй учирч, тэдгээрийг хэрхэн даван туулж байгаа тухай судалгаа мэдээлэл хомс байгааг дуулгахын зэрэгцээ хамгийн түгээмэл зарим нэг асуудлыг илрүүлэхийг зорьж энэхүү өгүүллийг бичсэн. “Culture shock” буюу соёлын шок нь заавал гадаад улсад амьдарч буй хүмүүст биш, бидний эргэн тойронд өдөр тутам тохиолдож, оюутан залуусыг янз бүрийн сэтгэлийн хямралд оруулж байхыг үгүйсгэх аргагүй юм. Өгүүлэлд зориулан гүйцэтгэсэн судалгаанд ШУТИС-ийн 1, 2-р курсын хөдөө орон нутгаас элсэн орж ирсэн 150 оюутныг хамруулсан. Энэхүү судалгааны үр дүнд хөдөө орон нутгаас элссэн оюутнуудын 44%  “Надад хотын амьдрал хэт ачаалалтай, хурдан, төвөгтэй санагдаж байна” гэсэн өгүүлбэртэй санал нийлж буйг тогтоосон бөгөөд энэ өгүүлбэр асуулгын бусад өгүүлбэрүүдээс хамгийн олон хувийн санал авсан өгүүлбэр болсон юм.

References

Downloads

Published

2020-01-20

Issue

Section

Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал