СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ
Keywords:
Их, дээд сургууль, шалгуур үзүүлэлт, өрсөлдөх чадвар, үнэлгээ, дүн шинжилгээ, хэмжүүрAbstract
Монгол улс дэлхийн хөгжингүй улс орнуудын нэгэн адилаар боловсролыг тэргүүлэх салбараа болгон хөгжүүлж, олон улсын дээд боловсролын стандартад ойртуулахад сүүлийн жилүүдэд бодлогын хэмжээнд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан дээд боловсролын сургалтын байгууллагын үнэлгээний ”цогц систем” бий болгох, их сургуулиудын хөгжилд нөлөөлж байгаа гадаад, дотоод орчны хүчин зүйлсийг судлах, үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулах, өрсөлдөх чадварыг тогтвортой хангах асуудал урган гарч байна. Энэ нь манай их, дээд сургуулиудыг олон улсын стандартаар үнэлэх цаг үеийн бодит шаардлагыг бий болгоод байна. Судалгааны зорилго нь байгууллагын хөгжлийг үнэлэх үнэлгээний гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг тодорхойлох загвар, арга зүйг тодорхойлох санал болгох, нэгдсэн үнэлгээний дүнг тооцох аргачлалыг сонгон олон улсад болон үндэсний хэмжээнд их сургуулиуд чадамжаараа хаана байгааг богино хугацаанд мэдээллийн технологийг ашиглан тодорхойлох, олон улсад гарахад нөлөөлөх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсноор хөгжлийн төлөвлөлтөндөө тусгах, өнөөгийн Монголын их, дээд сургуулиудын статистик өгөгдөлд дүн шинжилгээ, үнэлгээг хийж, санал зөвлөмж дэвшүүлэх үүднээс энэ сэдвийг сонгон авч судаллаа.
References
1. Бизнесийн орчныг сайжруулах замын зураглал боловсруулах нь Өрсөлдөх чадварыг сайжруулах шинэчлэлийн бусад боломж Илтгэгч: Д.Жаргалсайхан, Эдийн засагч 2012.08.16 Улаанбаатар хот
2. Bornmann, L., Schier, H., Marx, W., & Daniel, H.-D. (2012). What factors determine citation counts of publications in chemistry besides their quality? Journal of Informetrics, 11-18.
3. Бэгз .Н ., Боловсролын үнэлгээний асуудал УБ., 2005 28-р тал
4. Линда Г.Морраа Имасд Рей С.Рист, “Үр дүнд хүрэх зам” хөгжлийн үнэлгээг үр дүнтэй удирдан явуулах нь, 2011
5. Dachyar, M., & Hananto, L. (2014). Innovation and quality service factors to customer loyalty in Indonesia telecommunication company by using structural equation modeling method. Management and Technology in Knowledge, 41-44.
6. Dukić, D. (2013). Online databases as research support and the role of librarians in their promotion: The case of Croatia. Library Collections, Acquisitions, & Technical Services, 56–65.
7. Fraj, E. (2014). Environmental strategies and organizational competitiveness in the hotel industry: The role of learning and innovation as determinants of environmental success. Tourism Management.
8. Gray, B., & Fam, K. (2003). Cross cultural values and the positioning of international education brands.
9. Hadaya, P., Cassivi, L., & Chalabi, C. (2012). IT project management resources and capabilities: a Delphi study. International Journal of Managing Projects in Business, 216-229.
10. Я.Шуурав, Ч.Сайнцогт, Удирдлагын шийдвэр боловсруулахад экспертийн үнэлгээний аргыг хэрэглэх нь, Улаанбаатар,2011.
11. Clarence Arthur Perry, “The Neighborhood Unit,” Reg. Surv. New York Its Environs, vol.7, no.1, pp.21-140,1927.
12. T.L. Saaty “How To Make a Decision: The Analytic Hierarchy Process ”, pp.75-105, 1980
13. How To Make A Decision: The Analytic Hierarchy Process, Thomas L.Saaty
14. Өгөгдөл олборлолт, түгээмэл хэрэглээ, Н.Баттүшиг, П.Оюунбилэг, Н.Мөнхцэцэг, Д.Онцгэрэл
15. Hair, J., Ringle, C., & Marko, S. (2011). PLS-SEM: INDEED A SILVER BULLET. Journal of Marketing Theory and Practice, 19(2), 139-151.
16. Hasan, R. (2013). nfluential Factors in Selecting an Overseas University for Bangladeshi Undergraduate Students.
17. Hsu, S.-S., Chen, W.-H., & Hsieh, M.-J. (2006). Robustness Testing of PLS, LISREL, EQS and ANN-based SEM for Measuring Customer Satisfaction. Total Quality Management, 355–371.
18. Huang Yi, Xiaolan Ao, & Yuh-Shan Ho. (2008). Use of citation per publication as an indicator to evaluate pentachlorophenol research. Scientometrics, 67–80.
19. The Institute for Higher Education Policy (2007) College and University Ranking Systems: Global Perspectives and American Challenges. Washington. p33-34
20. Ц. Оюун, 2011., Дээд боловсролын сургалтын байгууллагын рейтинг тогтоох арга зүйн зарим асуудал, нэг сэдэвт бүтээл.
21. Ж.Отгонбат, 2017., Их сургуулийн өрсөлдөх чадварыг рейтингээр үнэлэх арга зүйн асуудал., нэг сэдэвт бүтээл.
22. Бурмаа, 2018., Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх арга зүйн асуудалд.,нэг сэдэвт бүтээл.
23. М.Заяа, 2016., Байгууллагын инновацийн чадавхийн үнэлгээний арга зүйн асуудал (Их сургуулийн жишээн дээр)., нэг сэдэвт бүтээл.
24. Г.Манлай, 2018., Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг үнэлэх арга зүйн асуудал, нэг сэдэвт бүтээл.