БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ СУРАЛЦАГЧДЫН ДАСАН ЗОХИЦОХ БАЙДЛААР ҮНЭЛЭХ НЬ
Keywords:
Боловсролын үйлчилгээний хүртээмж, оюутны дасан зохицохуйAbstract
Аливаа улс орны хөгжил, ард иргэдийн хангалуун амьдрал нь тухайн орны боловсролын тогтолцоог хөгжүүлэхтэй нягт холбоотой байдаг. Улс орны нийгэм, шинжлэх ухаан, эдийн засаг, техникийн дэвшил зэрэг асуудлыг цаг тухайд нь оновчтой шийдвэрлэх нийтлэг нөхцлийн нэг бол тухайн орны иргэдийн боловсролын чадавхи юм. Суралцагчид, эцэг, эхчүүд боловсролын байгууллагатай шууд харилцаж байдаг ч тухайн байгууллагын үйлчилгээнд нөлөөлөх боломж хомс байдаг. Боловсролын үйлчилгээ нь иргэдийн эрэлт хэрэгцээнд тэр бүр нийцэхгүй байх нь түгээмэл ажиглагддаг. Боловсролын үйлчилгээ нь сургалт эрхэлсэн боловсролын байгууллагын суралцагчдад эрдэм мэдлэг эзэмшүүлж, цогц чадамж төлөвшүүлэх үйл явц юм. Боловсролын үйлчилгээний хүртээмж гэдэг ойлголтыг сургалтын үр дүн, өгөөжийг илүүтэй анхаарч авч үзэх бөгөөд сайжруулахын тулд зөвхөн хэрэглэгчдийн үнэлгээг тогтмол цаг хугацаанд авч хэвшин тэдний хэрэгцээ, санал бодлыг тусгах нь үр дүнтэй. Тиймээс ч боловсролын үйлчилгээний онол арга зүй асуудалд дүн шинжилгээ хийж, боловсролын үйлчилгээ нь суралцах үйл явцын хэсэг үр дүн бөгөөд үүний дүнд байгууллагад гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах стратеги өөрчлөлт явагдана. Иймд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар гүйцэтгэлийг сайжруулах явдал чухал. Ялангуяа их, дээд сургуулийн шаардлагад оюутан хэр нийцсэн болохыг илтгэх гол үзүүлэлт нь оюутны дасан зохицол юм. Их, дээд сургуульд орох шилжилт нь шинэ орчинд дасан зохицохыг шаарддаг. Энэ нь том дарамт болж ирдэг байна. Судалгааны ажлуудаас үзэхэд эдгээр өөрчлөлт нь шинэ, танихгүй орчин, гэр бүл, найз нөхдөөс хол байх, ганцаардал, ялгаварлагдсан мэт мэдрэмж төрөх, сэтгэл дотроо өөрсөдтэйгээ зөрчилдөх, санхүүгийн дарамт зэрэг байдлаар илрэх ба 1-2 курсын суралцагчдад түлхүү илэрнэ. Хэрэв тухайн оюутан эдгээрт дасан зохицож чадахгүй бол сэтгэл гутрах, сурлага буурах, хичээлд идэвх болон дур сонирхолгүй болох, хичээл завсардах, цаашлаад их дээд сургуулийг орхих хүртэл даамжирдаг. Тиймээс ч боловсролын үйлчилгээний хүртээмж нь оюутны дасан зохицох үйл явцаас хамааралтай болохыг тодорхойлон авч үзэв.
References
1. Jody Zall Kusak. Building perpormance based mknitoring and evaluation system. Evaluation Journal of Australia. Vol 1.№26 2001.pp14-236
[1] 2. Батхуяг С., Батдэлгэр.Ж., Боловсролын судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар: 1999, Х. 9.
3. Жамц Л., Болвсрол судлалын үндэс. Улаанбаатар: 1999.
4. Дмитриенко В. А., и др., Образование как социальный институт. Крас., 1989,
5. Наранчимэг Н., Боловсролын шинэчлэл сургалтын технологийн удирдлага. Улаанбаатар: 1999, Х. 5.
6. Бүжидмаа Ж., Боловсролын философи. Улаанбаатар: 2002, Х 109.
7. Баярмаа Д., Маркетинг. Улаанбаатар: 2006, Х. 200.
8. Жаргалсайхан С., Маркетингийн тайлбар толь. Улаанбаатар: 1991, Х. 17.
9. Наранчимэг Н., Орон нутаг дахь боловсролын хөгжлийн удирдлага. Улаанбаатар: 2002, Х. 8.
10. Land Pritchett. J. Access to Education. In Global Solutions, Cambridge University. 2004, PP. 175.
11. Увш П., Удвал В. Иргэдэд үзүүлж буй yлс төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага. Улаанбаатар: 2005. Х. 20.
12. Lauterbach D., Koch E.I., Porter K. The Relationship between Childhood Support and Later Emergence of PTDS // Journal of Traumatic Stress. 2007, Vol. 20, № 5, October, PP. 857-867.
13. Nader K.O. Treatment Methods for Childhood Trauma // Treating Psychological Trauma and PTSD. Ed. by J.P. Wilson, M. Friedmann, J. Lindy. New York: «Guilford Press», 2001, PP. 278-334