МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААГ ОЛГОХ АЖЛЫН АГУУЛГА, ТҮҮХИЙН ЗАРИМ АСУУДАЛД
Keywords:
Авьяас сонирхол, мэргэжил сонголт, сэтгэц физиологийн онцлог, мэргэжилд дасан зохицох, мэргэжилд тавигдах шаардлагаAbstract
Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт. Энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь сургуульд сурч диплом авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм. Мэргэжил бол ирээдүйн амьдралын гол түлхүүр. Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж зөв мэргэжлээ сонгож амьдралд хөлөө зөв тавих нь амьдралын чухал мөчүүдийн нэг билээ. Найз нөхөд болон бусдыг дуурайж мэргэжлээ тодорхойлох нь хамгийн буруу сонголт. Ирээдүйд ямар мэргэжлүүд илүү эрэлттэй байх уу гэдгийг судлаад түүнээс өөртөө тохирохыг хүсэл сонирхолдоо нийцүүлэн мэргэжлээ сонгох нь илүү үр дүнтэй. Тиймээс мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг өргөн цар хүрээтэйгээр явуулж байх нь чухал ач холбогдолтой байдаг. Мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал улс орны хувьд маш чухал. Энэ ажил нь хувь хүн ажил мэргэжлээ баримжаалж сонгоход нь тусалдаг үйл ажиллагаа юм. Энэ ажил нь мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх, сурталчлах, мэргэжлийн чиг хандлагын сэтгэц оношилгоо хийх зэрэг мэргэжлийн талаарх бүхий л мэдээллээр хангадаг. Хувь хүний мэргэжил сонголтйиг зөв хийлгэснээр хувь хүнд болон нийгэмд олон талын эерэг талуудыг бий болгож байдаг.
References
1. Е.В Гудкова. Основы профориентации и профессионального консультирования. М.,2004
2. OECD ба Европын Комисс: Ажил мэргэжлийн чиг баримжаа: Бодлого боловсруулагчдад зориулсан гарын авлага. OECD/Европын Комисс, Парис, 200
3. Э.Хансен. Ажил мэргэжлийн чиг баримжаа. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан гарын авлага. УБ.,2010
4. Л. Безансон, М.Туркотте. “Ажил мэргэжлийн үйлчилгээ”, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ буюу ILO) хэвлэгдээгүй материал. 2004
5. Е.А Климов. Психология профессионального самоопределения. М.,2004
6. БШУЯ, ШУТИС. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад авьяас сонирхлоор нь мэргэжлийн баримжаа олгох төслийн тайлан. 2013
7. Д.Баттогтох. Үр хөвгүүнийг сургах ёсон. Бээжин,2009. 23-р тал
8. Ачлалт номын тухай. УБ., 1961
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1963 оны 2 сарын 09-ны өдрийн тогтоол
9. Ц.Содов, Б.Тунгалаг. “Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгож ирсэн байдлын судалгаа”//Орхон Их Сургууль. Эрдэм шинжилгээний бичиг. №12