ШАШНЫ НИЙГМИЙН ҮҮРГИЙН ТАЛААРХ СУРАГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ХАНДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ. СУРГАЛТЫН АРГА: АСУУДАЛД СУУРИЛСАН АРГА ЗҮЙН ЖИШЭЭН ДЭЭР
Keywords:
Түүхийн сэтгэлгээ, судалгааны арга зүй, гаж урсгал, мэдлэг чадвар, хандлага төлөвшил, иргэний боловсрол, хичээлийн төлөвлөгөөAbstract
Өнөө цагийн нийгмийн харилцаанд шашин, шүтлэгийн сайн, муу тал зэрэгцэн оршин байгаа бөгөөд дэлхийн соёл, эдийн засаг, нийгмийн сүлжээ хурдтай даяаршиж байгаа энэ үед шашины муу үр нөлөө хурдтай түгэн дэлгэрч, өсвөр насны залуусын ертөнцийг үзэх үзэлд хортойгоор нөлөөлж байна. Тиймээс энэхүү судалгаанд түүхийн хичээлийн сургалтын арга зүй, үр дүнг сайжруулах замаар шашин шүтлэгийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар, хандлагыг өсвөр насны хүүхдүүдэд төлөвшүүлэх боломжийг судлах зорилго тавин ажилласан. Судалгааны зорилгоо биелүүлэхдээ эхний үе шатанд чанарын судалгааны феноменологийн аргад түшиглэн түүхийн хичээлийг заах олон улсын шилдэг туршлагуудын тухай Англи, Солонгос хэл дээрх 50 гаруй судалгаанд суурилсан эх сурвалжаас өгөгдөл, мэдээлэл, нотолгоог цуглуулах, дүн шинжилгээ хийн судалгааны ажлыг зохион байгуулсан. Судалгааны ажлын явцад иргэний боловсролоор дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ асуудалд суурилсан суралцахуйн аргаар түүхийн хичээлийн сургалтын үр нөлөөг дээшлүүлсэн БНСУ-ын судлаачид Паг Сон Ми, Кан Ин Э, Ким Хан Жүн, Жви Санг Хүн, Жви Жонг Им, Ю Жи Ён нарын туршилтууд нь үр дүн өндөртэй, Монгол Улсын ЕБС-ийн сургуулийн сургалтын онцлогт тохируулан нутагшуулахад илүү үр өгөөжтэй болох нь ажиглагдсан. Судалгааны ажлын үр дүнд уг Солонгосын судлаачдын туршлагад түшиглэн асуудалд суурилсан суралцахуйн сургалтын аргаар Монголын түүхийн хичээлийг заах жишиг загварыг шашин шүтлэгийн нийгмийн үүрэг сэдвээр боловсруулж гаргасан.
References
1. Creel, D. B. (2007). Assessing the influence of religion on health behavior. Indiana University
2. Dow J. W. A (2007) scientific definition of religion. Retrieved from http://www.anpere.net/2007/2.pdf date 1-12-2013.
3. Einolf, C. J. (2011). The link between religion and helping others: The role of values, ideas, and language. Sociology of religion, 72(4), 435-455.
4. Farmer, M. A., Trapnell, P. D., & Meston, C. M. (2009). The relation between sexual behaviour and religiosity subtypes: A test of the secularization hypothesis. Archives of Sexual Behavior, 38(5), 852-865.
5. Smidt, C. (2003). Religion as social capital: producing the common good: Baylor University.
6. “Монгол дахь шашин судлалын асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний илтгэл. С.Дэмбэрэл 2019 он
7. “Монгол Улс дахь шашны төлөв байдал” судлаач Б.Мөнхцацралт. ШУА
8. “Монгол-Төвдийн улс төр шашны харилцааны түүх” (XVI-XVIII зууны эхэн) , Дашбадрах.Д УБ., 1998
9. “Монголын бурхны шашин” зохиолч, төвд судлаач Гленн Муллин.
10. “Түүхийн хичээлийн цөм хөтөлбөр” 2 дахь удаагаа сайжруулсан. 2019 он
11. “Шашны байгууллагын зүгээс нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцоо” Ж. Алтайбаатар, Б.Бадрах. 2017 он.
12. Бага, дунд боловсролын тухай хууль
13. Боловсролын тухай хууль
14. 박성미 2011 “PBL에 의한 고등학교 국사과 수업 설계 및 적용 사례 연구”
15. 강숙희, 2008, “중학교 과학교과에서의 실시간 PBL 사이버 수업이 학생들의 자기조절학습과 학습태도에 미치는 영향” , 교육정보미디어연구.
16. 강인애 정준환 정득년, 2007, “PBL의 실천적 이해: PBL 수업을 위한 길라잡이”, 문음사
17. 김한종, 2007, “역사수업의 원리”, 책과함께
18. 송상헌, 2002, “역사인식의 구성적 성격과 역사교육적 함의” , 서울대박사학워논문.
19. 유지연, 2001, “지식기반사회에서의 e-Learning 현황 및 전망” , “정보통신정책” 13.
20. 이정석, 2006, “PBL 수업에서 학습자로서의 자신에 대한 인식변화에 대한 사례 연구” 경희대학교 교육대학원 석사학위 논문.
21. 최상훈 이영효 김한종 강선주, 2007, “역사교육의 내용과 방법” 책과함께
22. 최정임 장경원, 2010, “PBL로 수업하기”, 학지사.