ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Keywords:
Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээAbstract
Энэ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй бүхий л хүн төрлөхтөний туйлын зорилго нь амар амгалан, энх тунх, хайр энэрэлээр дүүрэн хорвоо ертөнцөд өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөн амьдрах байдаг. Тэгвэл өөрийнхөөрөө бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг бол байгаагаараа бусдад хайрлагдахын нэр буюу хүн болсныхоо хувьд эдлэх ёстой жам ёсных нь эрх юм. Та хүүхдээ төрүүлсэн л бол түүнд тодорхой энэ мэт эрхүүд үүсч байдаг. Хүүхэд бол таны өмч биш. Харамсалтай нь эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүйгээс “Би хүүхдээ яахыгаа өөрөө мэднэ” гэсэн өнцгөөс ханддаг. Хүүхдийг багаас нь шим тэжээлгүй хоол идүүлж, тэжээлийн дутагдалд оруулах, улиралд нь таараагүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас, телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх нь түүний эрүүл мэнд, амьдралын хэмнэлд насан туршид нь хор хохирол учруулж байгаа үл хайхрах хүчирхийллийн түгээмэл хэлбэр. Улмаар яриаг нь сонсохгүй байх, харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, үнсэхгүй байх гэх мэтээр үл хайхарсаар байгаа нь хүүхдийн ирээдүйн хөгжил төлөвшилд сөрөг үр дагавартайг дийлэнх эцэг эхчүүд төдийлөн анхаарахгүй байгаа нь хүүхэд бусад төрлийн хүчирхийлэлд өртөхөд хүргэж байна. Тиймээс үл хайхрах хүчирхийллийн тухай эцэг эх, олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулахад чиглэн хүчирхийлэл болж буй шалтгааныг илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.
References
1. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгаа.Улаанбаатар, 2006
2. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгаа. Улаанбаатар, 2006. Хүүхэд залуучуудад зориулсан хувилбар.
3. Нийгмийн ажлын менежмент улирал тутмын мэргэжлийн сэтгүүл.No1, No2. Улаанбаатар, 2014
4. Хүүхдийг Ивээх Сан/Их Британи/-гийн Хүүхэд хамгаалах бодлого.Улаанбаатар,2004
5. Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тараах материал, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх цогц стратеги.Улаанбаатар,2005
6. Сургууль,цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг арилгах зам‖ судалгааны тайлан. Улаанбаатар, 2007
7. Гэр бүлийн өнөөгийн байдал‖суурь судалгаа.Улаанбаатар, 2004
8. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын зөвлөгөөн,Үндсэн илтгэлийн эмхэтгэл.Улаанбаатар, 2018
9. Хүүхдийг Ивээх Сан, Монгол улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ.Улаанбааатар, 2015,2018
10. Хүүхдийг Ивээх Сан, Өсвөр үеийн дуу хоолой судалгааны тайлан. Улаанбаатар, 2017,2018
11. www.socialwork.mn