ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ АРХИДАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Keywords:
Өсвөр үе, архидалт, урьдчилан сэргийлэх нийгмийн ажлын үйлчилгээAbstract
Өсвөр үеийнхний дунд согтууруулах ундааны талаарх мэдээлэл бага байдгаас архи уулаа ч архичин болох боломжгүй, бага градустай вино, пиво нь ямар ч хоргүй гэж ойлгон их хэмжээгээр ууж согтуурах үзэгдэл их байна. Архигүй баяр гэж байхаа больсон нь согтууруулах ундааг түгээмэл хэрэглэх шалтгаан болдог. Хэдий бага насандаа ууж эхэлнэ төдий чинээ илүү эрт архинд дасал болно. Нийгмээрээ архинд хавтгайран орсон нь олон сөрөг үр дагаварыг хойч ирээдүйд авчирч байгаа гэхэд хилсдэхгүй. Өсвөр насны хүүхэд энэ насандаа аливаа юманд уруу татагдах сонирхол шохоорхол нь илүү байдагтай холбогдуулан янз бүрийн хорт зуршилын золиос болох нь ихэссэн. Монголын өсвөр үеийнхний 12-17 нас 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж ХЗДХЯ-наас Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар гарсан байдаг. Өсвөр насныханы дундах архидалтын нөхцөл байдлыг судалж, архидалтыг бий болгогч шалтгаануудыг илрүүлэн, түүнийг бууруулахад чиглэсэн нийгмийн ажлын урьдчилан сэргийлэх үйлчилгээг санал болголоо.
References
1. Донтох эмгэг судлал. Л.Эрдэнэбаяр. УБ хот. 2014 он
2. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд. УБ хот.2017 он
3. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид УБ хот. 2003он
4. Хүүхэд хамгааллын үндэс. С.Энхтуяа. Улаанбаатар хот. 2009 он
5. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба нийгмийн ажил. А.Батхишиг 2002 он
6. Зан үйлийн төлөвшил ба оролцоо НҮБ хүүхдийн сан 2008 он
7. Нийгмийн ажилтнуудын практик туршлага Каритас чех ТББ 2010 он
8. Сэтгэл зүйн зөвөлгөөний үндэс Н.Ариунтуяа, Х.Гэрэлсүрэн 2015 он
9. Хүүхдээ хайрлах харилцах нь О.Мягмар 2001 он