ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ОНОЛЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, ХУВЬСАЛ
Keywords:
Үйлдвэрлэлийн зохион байгуулалт, хөдөлмөрийн зохион байгуулалт, удирдлагын зохион байгуулалтAbstract
XVIII зууны сүүлч XIX эхэн үед Европ болон АНУ-д байгууллага, түүний зохион байгуулалтын асуудлыг анхааран судлах болсон нь тухайн цаг үеийн онцлог, нийгмийн байгуулал, орчны өөрчлөлттэй шууд холбоотой байсан. Учир нь аж үйлдвэрлэлийн салбарт гарсан томоохон өөрчлөлтүүд, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага, гар хөдөлмөрийг хөнгөвчлөх арга зам зэрэг нь менежмент судлалын эрдэмтэдийн судалгааны гол сэдэв болж байсан. Орчин үед бизнесийн байгууллагын зохион байгуулалтын асуудлын практик хэрэглээний хурдацтай хөгжилтэй уялдан шинэ загвар, хувилбарууд гарсаар байна. Тиймээс онолын сэтгэлгээний хөгжил, өөрчлөлтийг системтэйгээр судлах нь шинээр үүсч буй нөхцөлд тохируулан зохион байгуулалтын загваруудыг хэрэглэх боломж, арга замыг тодорхойлох, түүнчлэн онолын сэтгэлгээний өөрчлөлт хаашаа чиглэж, байгууллагын зохион байгуулалтад ямар асуудлыг түлхүү авч үзэх болсон зэрэг нь түүнийг үргэлжлүүлэн судлах хэрэгцээ шаардлагыг илэрхийлж байна.
Зохион байгуулалтын онолын хөгжлийн цаг тооллыг оросын эрдэмтэд МЭӨ 500 оноос эдүгээ цаг хүртэлх хугацааг хамруулсан бол АНУ-ын эрдэмтэд 1900-1990 оны хооронд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудыг үндэслэн эхэн үе, завсрын үе, шинэ үе, нэн шинэ үе хэмээн 4 үе шатанд хувааж үзсэн. Судлаач нь энэхүү өгүүллээрээ зохион байгуулалтын онолын эртний сэтгэгчдээс өнөөг хүртэлх онолын хөгжил, хувьслыг системчилж, үе шат бүрийн онцлогийг харьцуулан, сонгодог онол, шинэ сонгодог онол, орчин үеийн онол гэсэн ангиллын хүрээнд түүхчлэн судлах, мөн, харьцуулан судлах аргазүйд тулгуурлан судаллаа.
The topic of organizations and its management of Europe and United States became the main focus during late XVIII – early XIX century, due to its characteristics of the community, social structure and environment changes of the time. Because of the major changes in the industrial sector, the needs to improve the productivity of the organization, and the way to ease the mechanical work have become the main study subjects of management for scientists. Nowadays, new designs and new alternatives are being established matching up with the rapid development of the organization's practical issues. Therefore the development and changes of the theoretical thinking study must be continued adapting to the new emerging condition by identifying the ways and means of applying the organizational models, and predicting the direction of the theoretical thinking changes, and addressing the main issues of organizational structures.
References
[1] Albrecht, K. 1983. New systems view of the organization. pp. 44-59, in: Organization Development. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall.
[2] Цэрэндорж.Д. Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан (мэдэхүй, чадахуй, засахуй). УБ., 2013. х 38.
[3] Мөн тэнд. х 39
[4] Маркс.К. Капитал. УБ., 1999. орч. Б.Бирваа. х 379
[5] Цэнд.Н, Батхүрэл.Г, Шуурав.Я, Пүрэвдагва Х. нар. “Менежмент” дөрөв дэх хэвлэл. 2013 он, УБ., х 50
[6] Мөн тэнд. х-56
[7] Нигроу.Ф.А, Нигроу.Л.Ж, Орчин үеийн төрийн удирдлага. Орч.Д.Ганхуяг, Д.Дашцэдэн. УБ., 1998. х-66
[8] Мильнер.Б.З. Теория организации. Учебник. 7-е изд. М.: ИНФРА-М. 2009. х- 29
[9] Catherine Casey. Critical Analysis of Organizations. Theory, Practice, Revitalization. First published 2002. p.64
[10] Hicks, Gullet. Organization theory. 1975. p.87
[11] Бадарч.Д, Мөнххүж.Б, Системийн сэтгэлгээ. УБ., 2014. х- 41
[12] Mary Jo Hatch with Ann L.Cunliffe. Organization Theory. Third edition. Oxford. 2013. p.32
[13] Бадарч.Д, Мөнххүж.Б, Системийн сэтгэлгээ. УБ., 2014. х.147
[14] Мильнер.Б.З, Теория организации. Москва. 2000. Printice-Hall. х-521
[15] Нигроу.Ф.А, Нигроу.Л.Ж, Орчин үеийн төрийн удирдлага. Орч.Д.Ганхуяг, Д.Дашцэдэн. УБ., 1998. х. 91
[16] Saussure, de, F. 1959. Course in general linguistics. New York: The
Philosophical Library. ([1st French edition, 1916] Wade Baskin, trans. х.186)
[17] Философи. Орч. Батчулуун.Б, Монсудар хэвлэлийн газар. УБ., 2014. х.288