ҮЕ ДАМЖСАН ЯДУУРАЛ БА КРИСТИНА НОБЛИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН БОЛЗОЛТ МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨР
Keywords:
Ядуурал, хүүхэд, боловсрол, чанартай үйлчилгээ, нийгмийн халамжAbstract
1990 оны нийгмийн өөрчлөлтийн дараа “ядуурал” хэмээх нийгмийн үзэгдэл тулгамдсан асуудал болон гарч ирсэн билээ. Ядуурлын эсрэг төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, сайн санаат иргэдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь халамж дээр суурилсан, ихэвчлэн анхдагч хэрэгцээ буюу хоол хүнс, хувцас, гэр, орон байраар хангах, мэргэжлийн сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээнүүдээр хязгаарлагдаж ирсэн байдаг. Эдгээр нь нэн тэргүүний арга хэмжээ мөн боловч урт хугацаанд ийнхүү “гал унтраах” арга хэмжээ авч ирсэн нь ядуурал буурахгүй байх үндсэн шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл дээрх үйлчилгээнүүд нь ядууралд өртсөн өрх, иргэний дутагдлын хэрэгцээн дээр нь түлхүү анхаарч, өсөлт хөгжлийн хэрэгцээг нь орхигдуулаад байсан учраас ядуурал үндсээрээ устах үйл явц удаашран, үе дамжих хандлага ихсэж байна. Монгол улсад ядуу таван хүн тутмын хоёр нь 15-аас доош насны хүүхэд байна. Ядуу давхаргын хүмүүсийн ихэнх нь дунд буюу ахлах ангийн боловсролоос цааш суралцаагүй, тэдний аравны нэг нь л дээд боловсролтой байна.1 Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд бөгөөд ойрын жилүүдэд залуучууд олноороо ажиллах хүчинд нэгдэх тул хүүхэд, залуучуудын хөгжилд хөрөнгө оруулж, ур чадварыг нь сайжруулах, мэргэжил, боловсролтой ажиллах хүчийг хөдөлмөрийн салбаруудад бэлдэж гаргах нь Монгол Улсын цаашдын хөгжилд болон ядуурлын хувь хэмжээг багасгахад өндөр ач холбогдолтой юм.
References
1.Дэлхийн банк веб сайт https://www.worldbank.org/mn/news/press-release/2019/06/21/mongolias-2018-poverty-rate- estimated-at-284-percent
2. Хуулийн нэгдсэн портал сайт https://www.legalinfo.mn/law/details/11710
3. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо https://www.1212.mn/
4. Сангийн яам портал сайт https://mof.gov.mn/article/entry/CITIZENBUDGET-30
5. Хөдөлмөр халамжийн ерөнхий газар http://hudulmur-halamj.gov.mn/
6. https://www.worldbank.org/mn/news/press-release/2019/06/21/mongolias-2018-poverty-rate- estimated-at-284-percent
7. https://abcnews.go.com/WNT/International/story?id=1350000.