ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Албан хаагчид, төрийн захиргааны, тулгамдсан асуудал, ёс зүйн зөрчил, зохицуулалт, хэрэгжилтAbstract
Төрийн албыг хөгжүүлэхэд тулгамдаж буй олон асуудал байгаа бөгөөд өөрчлөлт, шинэчлэл хийх, ёс зүйн хариуцлагын хэрэгжилтийг боловсронгуй болгох хүлээлт нийгэмд бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Өнөө цагт мэргэшсэн тогтвортой төрийн алба, түүний хараат бус байдал, төрийн албаны стандарт, төрийн албаны ёс зүй, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох гэх мэт тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Монгол Улсын үндсэн хууль болон Төрийн албаны тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Монгол Улсын хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс дүрэм зэрэг төрийн албан хаагчийн ажиллах үндсэн зарчим, эрх үүрэг, ёс зүйн талаар заасан байдаг. Энэхүү судалгааны хүрээнд Өмнөговь аймгийн төрийн байгууллагын ёс зүйн хариуцлагын хэрэгжилтийг баримт бичгийн болон ярилцлагын аргаар судласан болно.
References
1. Монгол улсын Төрийн албаны тухай хууль-Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 2002
2. Удвал В. Төрийн албаны талаарх хууль эрх зүйн эмхэтгэл., УБ„ 2013
3. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дугаар хэсэг
4. Монгол улсын Төрийн албаны тухай хууль-Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 2002
5. Энхбаяр Б Төрийн албан хаагчийн ёс зүй., УБ., 2003
6. Монгол улсын Их сургууль “Төрийн албан хаагчийн ширээний ном” УБ., 2018
7. ШУТИС “Төрийн удирдлага” УБ., 2019
8. www.legalonfo.mn
9. www,csc.gov.mn
10. www.open-government.mn
11. www.omnogovi.gov.mn