ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
Хөдөлгөөний өөрчлөлт, хүүхдийн төлөвшил, хязгаарлагдмал боломж, сэтгэц засалAbstract
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүн амын хамгийн хамгаалалтгүй бүлгийн нэг болж байна. Тэд хэдий хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс гадуурхагдан тусгаарлагддаг боловч хүн гэдэг утгаараа нийгмийн дунд орж амьдрах, хөгжих эрхтэй хүмүүс юм. Энэ шаардлагын үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдний гэр бүлийхэнд туслах сэтгэл зүйн тусгай программ бий болгох зайлшгүй шаардлага аль хэдийн тулгараад байна. Эдгээр нь тодорхой аргачлалын үндэс дээр тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхнийг судлахад чиглэгдсэн харилцааны асуудал, бие хүний дотоодын зөрөлдөөн, тийм хүүхдийг хүмүүжүүлж буй гэр бүлийн сэтгэл зүйн асуудал, бусад олон зүйл бүрэн хэмжээгээр судлагдаагүй байна. Мөн тэднийг эрүүл хүүхдийн нийгэмд оруулж, нийгмийн идэвхтэй гишүүн болгон хувиргах нь зайлшгүй чухал асуудал болж байна. Тиймээс бид хөдөлгөөн, сэтгэхүй, сэтгэл зүйн хүрээн дэх олон тооны хүнд гажуудлаас болж нийгмийн зохицлын ихээхэн бэрхшээл амссан тэдгээрийн гэр бүлийн гишүүд, тэр дундаа тархины саажилттай хүүхдүүдийн бие хүний болон гэр бүлийн дотоод харилцаа руу асуудлыг хандуулахыг хүсч байна. Энэ асуудлыг хөндсөнөөр тэдгээр хүүхдүүдтэй гэр бүлийн гишүүдэд тодорхой хэмжээний ойлголт, асуудлаа шийдэх гарц, цаажид хөгжих боломж зэргийг нээж өгөх юм.
References
[1] Шипицына Л.М.., Иванова.Е.С., Данилова Л.А.,Смирнова И.А. Реабилитация детей с проблемами в интеллектуальном и физическом развитии. СПб.: Образование, 1995. 80с
[2] Шипицына Л.М.,Мамайчук И.И. Детский церебральный паралич.СПб Изд-во “Дидактика Плюс”, 2001. 272с
[3] Г.Батцэнгэл.,Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган сэтгэл зүйн зарим асуудал. Улаанбаатар: «Соёмбо принтинг», 2014, 102х, 199 х.
[5] https://www.facebook.com/your.smile.rehabilitation.center/posts/