БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ХАМТ ОЛНЫ СЭТГЭЛ ЗҮЙ НӨЛӨӨЛӨХ НЬ
Keywords:
Байгууллагын соёл, хандлага, хамт олон, сэтгэл зүйAbstract
Байгууллага нь үйл ажиллагааны хэлбэр, ажиллаж буй зах зээлийн хэмжээнээс үл хамааран нийтлэг соёл, үнэт зүйл бүрэлдэн тогтож, тухайн байгууллагын хөгжлийн гол тулгуур болдог. Тиймээс ч агуулгын хувьд өргөн хүрээтэй, нарийн төвөгтэй асуудал бөгөөд удирдлагуудын зүгээс өндөр ур чадвар шаарддаг. Өнөөдөр манайд олон байгууллагууд хөл дээрээ зогсож, тогтвортой ажиллаж эхэлсэн боловч цаашид улам бүр хөгжиж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд байгууллагын соёлд хамт олны сэтгэл зүйн нөлөөллийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Байгууллагын соёл хүмүүсийн сэтгэл зүйлд үйлчилдэг хийсвэр ойлголт бөгөөд соёлыг бүрдүүлж, байгууллагын доторх хамт олны янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Тиймээс ч байгууллагын үйл ажиллагаанд хамт олны сэтгэл зүй нөлөөлөх шаардлагыг харгалзан онол арга зүйд тулгуурлан байгууллагын дотоод харилцаанд дүн шинжилгээ хийсэн. Байгууллагын соёлд хамт олны сэтгэл зүйг нөлөө нь тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой хөгжлийг хангана.
References
[1] Доржжав.Д., Сонгодог жишээн дээр удирдахуйд суралцах нь. Улаанбаатар: 2013.
[2] Цэрэн.Г, Гантуяа.Л., Байгууллагын зан төлөв. Улаанбаатар: 2008 он.
[3] Болормаа.Д., Байгууллагын зохион байгуулаль зан төлөв. Улаанбаатар: 1998 он.
[4] Бартанбаатар.Д., Байгууллагын соёл. Улаанбаатар: 2016 он.
[5] Eric.G. Flamholtz and Yvonne Randle. Corporate Culture. 2011.
[6] Эдгар Шейн. Организационная культура и лидерство. 2008.