ЭХ ХЭЛНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛД

Authors

  • Л. Батчулуун, Ахмад Author

Keywords:

Хэл, өв соёл, монгол хэлний дархлаа, даяарчлал, интернэт

Abstract

Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн.[1] хэмээн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6 дахь хэсэгт заажээ. Хил, хэл мал гуравтайгаа байхад хэн баян? Монгол баян. Хил, хэл, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй? Монгол эмгэнэлтэй хэмээн төрийн соёрхолт, яруу найрагч, сэтгүүлч З.Дорж нэгэнтээ хэлсэн байдаг. Орчин цагийн хүүхэд, залуусын эх хэлний боловсрол, эх хэлээрээ ярьж, бичих чадвар, түүнийг хайрлан хамгаалах, тээн хөгжүүлэх ухамсар зохих түвшинд багаа эсэх нь эргэлзээтэй байна. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаа бөгөөд эх хэлээ цэвэр ариун байлгах, эзэн нь юм шиг эзэмшихэд хувь хүн, гэр бүл, шат шатны боловсролын байгууллага, төр засаг бүгд санаа тавих үүрэгтэй юм.

References

[1] Монгол улсын үндсэн хууль УБ., 1992

[2] Монгол хэлний тухай хууль УБ., 2015

[3] Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал УБ., 2010

[4] Хүүхдийн эрхийн тухай конвенц

[5] Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр БСШУЯ УБ., 2015

[6] Статистикийн мэдээллийн нэгдсэн сан УБ., 2019

[7] Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэн “Эх хэлний боловсролын асуудалд” УБ., 2017

[8] Батсайхан Б., Дэлгэржав М. Ерөнхий сэтгэл судлал УБ., 2013

[9] Амарсанаа Ц., Мөнх-Эрдэнэ Б., Түвшинжаргал М., Чинбат Г. Үгээр урлахуйн ухаан УБ., 2011

[10] Шагдарсүрэн Ц., “Эх хэлээ эвдэхгүй юмсан” УБ., 2007

[11] http://old.eagle.mn

[12] https://www.unread.today/

Downloads

Published

2019-01-19

Issue

Section

Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал