ДЭД БҮТЦИЙН ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГАА (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЖИШЭЭН ДЭЭР)
Keywords:
Хөгжлийн бэрхшээл, дэд бүтэц, хууль тогтоомж, стандартAbstract
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу орон сууц, нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх ёстой бөгөөд дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн стандартыг холбогдох байгууллагаас баталсан байдаг. Энэхүү өгүүллийн хүрээнд дэд бүтцийн хүртээмжийн дотроос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чөлөөтэй үйлчлүүлэх зам, хөтөч хавтан болон үйлчилгээний төвүүдийн гадна талын хаалга, шат, бариул нь стандартын шаардлагыг хангасан эсэхийг судаллаа. Бяцхан тэмүүлэл төвөөр үйлчлүүлж буй эцэг эхчүүдээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барилга байгууламж, дэд бүтцийн хүртээмжийн судалгаа авахад дэд бүтцийн шинэчлэл стандартын дагуу хийгдэхгүй байгаа болон ариун цэврийн өрөө, үйлчилгээний байгууллагын орох гарах хаалга, налуу шатны өргөн нь стандартад нийцэж байгаа гэдэгтэй хүмүүс санал нийлж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний дэд бүтцийн стандартын талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Судалгаанаас дүгнэхэд явган хүний замын засварын ажлыг стандартын дагуу өөрчлөлт шинэчлэлтийг хийж стандартын дагуу болгох хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн.
References
1. MLSP.gov.mn – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөр
2. International classification of functioning, disability and health: children and youth version. Geneva, World Health Organization, 2012
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц .2009
4. Монгол улсын үндсэн хууль. 1992
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль. 2016
6. Авто замын тухай хууль. 2017
7. Авто тээврийн тухай хууль. 1999
8. Барилгын тухай хууль. 2016
9. Хот байгуулалтын тухай хууль. 2008
10. Дэд бүтцийн гарын авлага