ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ-ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ ЦОГЦОЛБОРТ АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДЭД  ГАР УРЛАЛЫН СУРГАЛТААР  ДАМЖУУЛАН СЭТГЭЛ ЗҮЙД  НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Ж. Алтанчимэг, Магистр оюутан Author
  • Т. Оюунбилэг, Доктор (Ph. D.) Author

Keywords:

Гар урлалын сургалт, нийгэм, сэтгэл зүйн байдал, урлагийн засал, үр нөлөө

Abstract

Хүүхэд залуучуудын сургалт-хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байгаа нийгэм, сэтгэл зүйн хувьд өвөрмөц онцлогтой өсвөр насны хүүхдүүдэд гар урлалаар дамжуулан сэтгэл зүйд нь нөлөөлөх зорилгоор лаа, саван, лааны суурь, давсан урлал зэрэг сургалт зохион байгуулж, хүүхдүүдээс ганцаарчилсан ярилцлагын аргаар үр дүнг үнэлэхийг зорилоо. Үйлчлүүлэгчийн нийгэм, сэтгэл зүйн байдлын үр нөлөөг үнэлэхэд бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар сайжирсан (25.9 хувь), өөртэй итгэх итгэл нэмэгдсэн (14.8 хувь), сурлага сайжирсан (14.8 хувь), сэтгэл гутрал нь багасаж байгаа (11.1 хувь), анхаарлаа төвлөрөлт нэмэгдэж байгаа (11.1 хувь), өөрийн гэсэн орлоготой болж байгаа (7.4 хувь), өөртэй анхаарал тавьдаг болсон (7.4 хувь) зэрэг үр нөлөө гарсан байна.

References

[1] Сургалт-хүмүүжлийн тусгай цогцолборын веб сайт,Улаанбаатар, 2025

[2] Сургалт-хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдийн гэр бүл, нийгмийн байдлын судалгаа. 2025

[3] НҮБ. ХАС. Хүчирхийллийн хохирогчид нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй. 2019

[4] Т.Оюунбилэг. Сэтгэл заслын 48 аргууд. Улаанбаатар, 2022

Downloads

Published

2025-01-25

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал