АСРАМЖИЙН ГАЗРААС ГЭР БҮЛД ЭРГЭН НЭГТГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ: АСУУДАЛ, СОРИЛТ
Keywords:
Эргэн нэгтгэх, үйлчилгээ, хүүхэд хамгаалалAbstract
Асрамжийн төвд амьдарч буй хүүхдийг гэр бүлд эргэн нэгтгэх үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Улсын хэмжээний 17 байгууллагын 21 төвд 1000 орчим хүүхдүүд амьдарч байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь эцэг эхгүй бүтэн өнчин, бусад хүүхдүүдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчийн хэн нэгэн байгаа юм. Гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг зайлшгүй хэрэгжүүлэх, хүүхдийг эцэг эхтэйгээ хамт амьдрах боломжтой болгохын тулд гэр бүлийн эрсдэлт хүчин зүйлийг арилгаж, хамгаалах хүчин зүйлсийг бэхжүүлэх, үйлчилгээг өргөжүүлэх судалгааг ч олон улс орнуудад хийсээр байна. Манай хүүхдийн асрамжийн төвүүд хуульд зааснаар эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүй, нийгмийн халамж, хуулийн үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа боловч гэр бүлд нь эргэн нэгтгэх чухал үйлчилгээ бараг хэрэгжихгүй байгаагаас олон хүүхэд төвдөө насанд хүртлээ удаан хугацаанд амьдарч байгаа төдийгүй эцэг эх ч үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхгүй, мартсан байгаа нь том асуудал дагуулж байгаа билээ. Энэхүү өгүүлэлд асрамжийн газраас хүүхдийг гэр бүлд эргэн нэгтгэх үйл явц, ач холбогдол болон боломжит шийдлээс судлан дүгнэлт гаргахыг зорьлоо.
References
1. A. LaBrenz a, R. F. (2019). The road to reunification: Family- and state system-factors associated with successful reunification for children ages zero-to-five
2. Berenice Rushovich, K. S. (2021 оны March). A post-reunification service model: Implementation and population served. Children and Youth Services Review, https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0190740921000074.Volume122
3. Child Welfare Information Gateway. (2011)
4. Elaine Walton, M. W. (1995). Intensive Family Reunification Service: A Conceptual Framework and Case Example. . Journal of Family Strengths. Vol.1. Iss.1, Article 6
5. Germain, C. &. (1988). The Life Model of Social Work Practice. New York: Columbia University Press
6. IRR. (2017). Industrial Robot Report statistics
7. Jeanne C.Marsh, J. P. (2006). Integrated services for families with multiple problems: Obstacles to family reunification. Children and Youth Services Review., www.elsevier.com/locate/childyouth
8. Kurtzweil, R. (2005). The Singularity is near . USA, Amy Hill
9. Maslow, A. H. (1973). A theory of human motivation. Monterey, CA: Wadsworth Publishing Company
10. Perlman, H. H. (1957). Social casework. University of Chicago Press.: Chicago
11. Rabin, C. R. (1982). Home-based marital therapy for multiproblem families. Journal of Marital and Family Therapy (4), 451-461
12. Wulczyn, F. (2004). Family Reunification. The Future of Children
13. http://www.futureofchildren.org/index.htm
14. НҮБХС(2003). Хараа хяналтгүй хүүхэд. Улаанбаатар.
15. Ц.Амаржаргал, С.Туяа (2025). Асрамж халажийн төвөөс гэр бүлд эргэн нэгтгэх үйлчилгээний сайн туршлага. Улаанбаатар