ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Authors

  • Т. Нямдулам Магистр, Шинжлэх ухаан, технологийн их сургууль Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Author

Keywords:

Тендер, тендер шалгаруулалт, нээлттэй тендер шалгаруулалт, онцгой арга, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа

Abstract

Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс эхлэн өмчийн эзэмшил, ашиглалт, төсвийн хөрөнгийн үр ашигтай ажиллагаа, захиран зарцуулалтын байдалд хяналт тавьж ажиллах нь төсвийн ил тод байдлыг хангах зохицуулалт шаардсан асуудал болсон билээ. Төсвийн хөрөнгийн үр ашигтай, байдлыг хангах үүднээс 1999 онд Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авах ажиллагааны системийг Монгол улсад нутагшуулж хүний нөөцийг бэлтгэх, хууль эрх зүйн зохицуулалтын механизм бий болоод 20 гаруй жил өнгөрч байна. Засгийн газрын худалдан авах ажиллагаа нийгмийн хэрэгцээнд тулгуурлан боловсронгуй болсоор худалдан авах ажиллагааны хагас төвлөрсөн тогтолцооноос бие даасан бүтэц болтлоо хөгжөөд байна. Зах зээл өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад Монгол улс харьцангуй залуу ололт амжилт алдаа дутагдал байсаар байна. Энэ үүднээс төрийн худалдан авах ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэн цаашид анхаарах асуудлыг энэхүү өгүүллээр хөндсөн болно. 

References

[1]. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль. 2005 он

[2]. О.Мөнхбат., Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдал

[3]. Г.Мөнхцэцэг., Засгийн газрын худалдан авах ажиллагааны судалгаа. 2010 он

[4]. Сангийн яам., Засгийн газрын худалдан авах ажиллагааны гарын авлага. 2019 он

[5]. Сангийн яам., Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн тайлан

Downloads

Published

2026-03-24

Issue

Section

Төрийн удирдлага, улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал