МАЛ АЖ АХУЙ ДАХЬ ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛД БИЕ ДААСАН БАЙДАЛ ХОЛБОГДОХ НЬ
Keywords:
Гэр бүлийн сайн сайхан байдал, бие даасан байдал, тэгш хэмт харилцаа, хяналт, харилцааны хэм хэмжээ, эрхийн өргөжүүлэлт, оролцооны тэгш эрхAbstract
Гэр бүлийн гишүүдийн харилцаанд оролцооны эрх нь өмчийн эрх мэдэл, хуваарилалтад гэр бүлийн гишүүдийн харилцааны хэм хэмжээнд хэрхэн тусгагдсан талаархи онолын үндэслэлийг гаргав. Эрх мэдэл, харилцан итгэлцэл, халамж, сайн дурын эрх мэдлийн байр суурийн харилцан орлох байдал, багтан орж буй өрх бүлийн дээд эрэмбийн зорилгоос үүдэлтэй үүргийн өөрчлөлт нь эхчүүд, хүүхдийн эрхийн өргөжүүлэлт нь хяналтыг бууруулсан байдлаар гэр бүлийн хэв маягуудын ангиллыг гарган монголчуудын өрх бүлийн хэв маягууд (өрх бүл, хот айл, саахалт айл, отог хүрээ)-тай харьцуулан судлав.
МАА-н хүрээнд өрхийн гишүүдийн хооронд үүсэж байгаа өмчийн эрхийн асуудалд түүхэн ба системийн хандлагаар авч үзэв.Малыг амжиргааны хэрэгсэл гэх нь байгальтайгаа хандсан уламжлалт экологийн хэм хэмжээт ёс зүйн харилцаатай зөрчилдөж байна. Мал сүргийн өсөлт, сүргийн бүтцийн өөрчлөлт нь эхчүүд, хүүхдийн хөдөлмөрт зарим хүндрэл үзүүлж байна. Чадавхижуулах, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, өмчийн хуваарилалтад оролцоог нэмэгдүүлэх зэрэгт түүхий эд бэлтгэлийн өрх бүлд суурилсан өнөөгийн бүтэц нь энэ бүлгийн өмчийн хуваарилалтын оролцооны эрхийг хязгаарлаж байна. Малын ноос ноолуур бэлтгэх, эх малын тэжээл, төл малыг тэжээн тэнхрүүлэхэд эхчүүд, хүүхдийн хөдөлмөрийн онцлог харагддаг. Хүүхдийн суралцах эрхийг хангах, асран хамгаалах үүргийн хүрээнд эхчүүд суурин газар барааддаг ч ажлын байр хомс байдаг. Цаашлаад эрчүүд бэлчээрээ даган алсын отор нүүдэл хийхэд ямаан сүргийн нас гүйцсэн, эр мал сүргийн бүтцэд зонхилж эргээд ноолуурын чанар үйлдвэрлэгчийн шаардлагад нийцэхгүй байдалд хүргэж байна. Нэгдэлжих хөдөлгөөний үед Нэгдлийн гишүүнээр 16 настнуудыг бүртгэлжүүлсэн туршлагад тулгуурлан хүүхдийн хөдөлмөрийг албажуулан бүртгэж, хөдөлмөрийн үнэлгээнд оруулах шаардлагатай байгаа юм. Тиймээс төв суурингийн дэд бүтцийг түшиглэн ноос, ноолуур самнах, угаах үйлдвэрлэл хөгжүүлэх нь түүхий эд бэлтгэлийн өртгийг бууруулж чанарыг дээшлүүлэх, нөгөө талаас эхчүүд, хүүхдүүд хөдөлмөрөө үнэлүүлэн өмчийн хуваарилалтад оролцох эрхийг өргөжүүлэх боломжийн хувилбарыг өрх бүлийн уламжлалт хэв маягуудыг гарган тавьсанаар санал болгож байна. Эдгээр хэв маягууд оюутнуудын Аз жаргал эссе бичвэрийн агуулгад чанарын судалгаа хийснээр зохих хэмжээгээр хадгалагдан үлдсэн нь сонирхол татаж байна.
References
1. Н. Хавх, Нийгмийн гүн ухаан., Улаанбаатар: МУИС-ийн хэвлэх үйлдвэр, 2000.
2. Алтантөгс Н. ба бусад., "Сум-нэгдлийн тогтолцоо," in Сум нэгдлийн малчдын мал аж ахуйн үйлдвэрлэл, Улаанбаатар, Соёмбо принтинг ХХК., 2023, pp. 185-240.
3. А. Цанжид, Хувирган өөрчлөгч боловсрол: Дэлхийн чиг хандлага ба боловсролын философи, бодлогын зарим асуудал, Улаанбаатар, 2025.
4. О. Пүрэв, Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, аргазүй, Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК, 2021.
5. Эрдэнэбаяр, Г., Оюунгэрэл, Д., "Гэр бүлийн аз жаргалын үндэс сайн үйл болох тухайд," Гэр бүлийн ёс зүйн асуудал. ЭШХ-ын илтгэлийн эмхэтгэл, pp. 76-89, 2020.
6. Р. Карл, Оршихуйн замнал Орч., Даваажаргал, А., Улаанбаатар: Psychology publishing, 2022.
7. Наранбаатар. Б., "Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн хотжилтын хандлага.," ШУТИС Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, pp. 156-163, 2025.
8. Д. Дашпүрэв, Монгол нийгэм /Нийгэм-философийн анализ/, Улаанбаатар, 2021.
9. С.Түмэндэлгэр, "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ДЭХ ЖЕНДЭРИЙН АСУУДЛУУД," Социологи, pp. 55-63, 2025.
10. Д. Дашпүрэв., Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд, Улаанбаатар: Соёмбо принтинг, 2022.
11. Д. Дашпүрэв., Монгол нийгэм., Улаанбаатар.: "Сэлэнгэ пресс" ХХК, 2017.
12. Dulam Bumochir, Byambabaatar Ichinkhorloo, Ariell Ahearn, 04 11 2020. [Online]. Available: https://brill.com/view/journals/inas/22/2/article-p183_3.xml.
13. Ганболд Ц., Нансалмаа С., "Ямааны ноолуур бүдүүрэх болсон шалтгаан, хамгаалах арга.," in Цагаан алт ба арьс шир, ноос ноолуурын салбарын тулгамдсан асуудлууд. , 2024.11.08.