МОНГОЛЫН ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨХ СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДЛЫГ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА

Authors

  • Д. Юмжирмаа, Докторант Author

Keywords:

Спортын сэтгэл судлал, тэмцээний өмнөх түгшүүр, спортын гүйцэтгэл, идэвх, ядрал

Abstract

Сүүлийн жилүүдэд спортын сэтгэл судлал нь тамирчдын гүйцэтгэл, сэтгэл зүйн бэлэн байдал, стресс болон түгшүүрийн харилцан хамаарлыг судлах чухал салбар болон хөгжиж байна. Ялангуяа тэмцээний өмнөх сэтгэл зүйн төлөв байдал нь тамирчдын анхаарал төвлөрөл, шийдвэр гаргалт, хөдөлгөөний нарийвчлал, тоглолтын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг болохыг олон улсын судалгаанууд нотолж байна. Энэхүү судалгааны зорилго нь Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчдын тэмцээний өмнөх түгшүүрийн түвшинг тоглолтын дараах гүйцэтгэлтэй харьцуулан судлахад оршино.

Судалгаанд Монголын оюутны сагсан бөмбөгийн лигт оролцож буй ШУТИС, МУИС, МУБИС, Их Засаг их сургуулийн нийт 40 тамирчин хамрагдсан. Судалгаанд Люшерийн өнгөний тест болон Спилбергер–Ханины нөхцөл байдлын түгшүүрийн тестийг ашиглаж, үр дүнг IBM SPSS Statistics 28.0 программаар боловсруулсан. Судалгааны үр дүнгээс харахад тэмцээний өмнөх түгшүүр өндөр байх нь тоглолтын дараах гүйцэтгэл буурахтай статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байв (χ2=47.596, p<0.05). Мөн түгшүүр өндөртэй тамирчдын бөмбөг алдалтын хувь илүү өндөр, авсан онооны үзүүлэлт бага байсан нь тогтоогдов. Харин багийн сэтгэл зүйчтэй ажилладаг багийн тамирчдын түгшүүрийн түвшин харьцангуй бага байлаа.

References

I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

1. Үндэсний статистикийн хорооны тайлан. (2025). Дотоодын их дээд сургууль, коллежид суралцагчдын тоо. Улаанбаатар хот.

2. Д.Юмжирмаа. (2017). Спортын сэтгэл зүйн зарим асуудал. Улаанбаатар хот.

3. Д.Юмжирмаа. (2020). COVID-19 Цар тахлын үед ажиллаж буй эрүүл мэндийн судалгаа. Улаанбаатар хот.

4. Н.Ариунтуяа, Д. Д. (2015). Сэтгэл судлалын үндэс. Улаанбаатар хот: ШУТИС-ийн хэвлэл.

5. Д.Чимгээ, А. А. (2015). SPSS шинжилгээний үр дүн тайлбар. Улаанбаатар хот.

II. Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

6. Dennick, M. T. (2011). Making Sense of Cronbach’s Alpha. International Journal of Medical Education.

7. Gail A. Alvares, D. S. (2016). Autonomic nervous system dysfunction in psychiatric disorders and the impact of psychotropic medications: a systematic review and meta-analysis. Australia.

8. M.Lusher. (1990). Lusher color test . Washington : Square Press.

9. Mathews, C. M. (2012). Cognitive Bias Modification Approaches to Anxiety. Australia.

10. McNally, R. J. (2018). Attentional bias for threat: Crisis or opportunity? American: Elsevier Ltd.

Downloads

Published

2026-05-26

Issue

Section

Сэтгэл судлал-Байгууллагын сэтгэл судлал