МОНГОЛЧУУДЫН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЛААРХ НЭГЭН ХАНДЛАГА

Authors

  • Б. Наранбаатар, Докторант Author

Keywords:

Дээд ба дэд эрэмбэ, харилцан итгэлцэл, нийтлэг нөөц, үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүчний нөөц, кластер

Abstract

Монголчуудын мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх хөдөлмөр зохион байгуулалтын 
хэлбэр нь хот айлаас суурь, хэсэг, бригад, нэгдэл, малчдын бүлэг зэргээр хэмжээ, 
өмчлөлийн хэв маяг нь өөрчлөгдсөөр ирлээ. XX зуунд явагдсан энэ үйл явц 3 үндсэн үеүдэд 
хуваагдана. XX зууны эхний хагаст гадаадын мөнгө хүүлэл, капиталын ноёрхлыг зогсоож 
нэгдэлжих хөдөлгөөн өрнөх нөхцөлийг бүрдүүлсэн. XX зууны 2-р хагаст нэгдэлжих 
хөдөлгөөн ялж социалист үйлдвэрлэлийн системд нэгдэн орсон. XX зууны сүүлийн хагаст 
нэгдэл тарж хувийн мал аж ахуйтнууд үүссэн. Үе бүр үйлдвэрлэлийн хэрэгсэлд хандах 
өмчийн харилцааны онцлогтой. МАА-н үйлдвэрлэлийн таваарлаг чанарыг дээшлүүлэхэд 
мал, малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид дээд эрэмбийн зорилтын хүрээнд 
хөдөлмөр зохион байгуулалтын дараах хэв маягууд үүссэн. Жасын хөрөнгө арвижуулах, 
сүм хийдийн хэрэгцээт зүйлийг бэлтгэх жасын малчид, ЗХУ болон ТУХН-ийн орнуудын 
тусламжтай баригдсан үйлдвэрийн стандартад нийцсэн мал, малын гаралтай түүхий эд 
бэлтгэн нийлүүлэх нэгдлийн гишүүд малчдын суурь, бэлчээрийн тогтвортой менежментийг 
хэрэгжүүлэх малчдын бүлгүүд зэрэг юм. Өнөөгийн нээлттэй харилцаанд биржийн худалдаа, 
кластер зэрэг бэлтгэн нийлүүлэгч малчид ба үйлдвэрлэгчдийн хоорондын харилцааны олон 
боломжууд бий болсоор байна. Ийнхүү дээд ба дэд эрэмбийн харилцаанд уламжлалт үнэт 
зүйлс болох харилцан итгэлцэл ба өмчийн харилцааны онцлог бэлчээрийн зохистой 
ашиглалтыг хангаж, МАА-н үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нөлөөллийг 
судлахаар зорилоо. 

References

[1]. Д. Дашпүрэв., Монгол нийгэм., Улаанбаатар.: "Сэлэнгэ пресс" ХХК, 2017.

[2]. Н. Хавх., Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн гүн ухаан., Улаанбаатар: Бит Сервис. ХХК, 2000.

[3]. Оstrom, Common pool resource., NY., 1961.

[4]. Н. Б. Батцэрэн Ц., Инженерийн ёс зүй., Улаанбаатар: Паблишинг, 2019. Гэрэлт судар

[5]. Ж. Урангуа., "Монголын мал аж ахуйн түүхийн судалгааны тойм.," ХХ ЗУУНЫ МОНГОЛ: ТҮҮХ, СОЁЛ, ГЕОПОЛИТИК,

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД., pp. 202-236, 2017.

[6]. Ш.Нацагдорж., Сум, хамжлага, шавь ард., Улаанбаатар, 1972, pp. 76-81.

[7]. Ж.Болдбаатар, "БНМАУ-д ардын хувийн аж ахуйтныг хоршоолсон нь: бэрхшээл, зөрчил, үр дагавар (1950-1960-аад он)," ХХ ЗУУНЫ МОНГОЛ: ТҮҮХ, СОЁЛ, ГЕОПОЛИТИК, ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД.,, pp. 179-201, 2017.

[8]. Д. Дашпүрэв., Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд, Улаанбаатар: Соёмбо принтинг, 2022.

[9]. E. U. Bulag, Nationalism and Hybridity in Mongolia., Ulaanbaatar: Soyombo printing., 2016.

[10]. Алтантөгс Н. ба бусад., "Сум нэгдлийн тогтолцоо," in Сум нэгдлийн малчдын мал аж ахуйн үйлдвэрлэл, Улаанбаатар, Соёмбо принтинг ХХК., 2023, pp. 185-240.

[11]. С. Амартия, Хөгжил бол эрх чөлөө, Улаанбаатар: Непко, 2014.

[12]. "Land Law.," 07 2002. [Online]. Available: https://legalinfo.mn/mn/edtl/16231470738171.

[13]. Бямбабаатар И., Хөгжлийн эрэлд: Мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо, Улаанбаатар, 2022.

[14]. Одмаа П., "Нэхмэлийн салбарт аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлэх асуудал. Бизнесийн удирдлагын ухааны

доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл," Улаанбаатар, 2016.

Downloads

Published

2024-01-24