ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Abstract
Аливаа байгууллагын үнэт зүйл, амжилтын гол түлхүүр нь ажилтан, албан хаагчид байдаг. Ажлаа мэддэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, чадварлаг, идэвх зүтгэлтэй, эерэг хандлагтай албан хаагч бол байгууллагад хөгжлийг авчрах, байгууллагын зорилго, зорилтыг биелүүлж, төлөвлөсөн төлөвлөгөөнд хүрэх боломжийг олгох гол тулах багана юм. Байгууллага албан хаагчдынхаа чадвар, мэдлэг боловсролыг бүрэн дайчлахын тулд сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон байх нь чухал. Ингэснээр албан хаагчдаа сэтгэл ханамжтай байлгахад нөлөөлөх хүчин зүйлсийн мэдээллийн эх үүсвэртэй болж, удирдлагууд цаашид юунд илүү анхаарах талаар мэдлэгтэй болж, албан хаагчдын сэтгэл ханамжид тулгуурлан, тогтвор суурьшилтай, мэргэшсэн төрийн албан хаагчтай болно. Иймээс бие хүний ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамжид ямар, ямар хүчин зүйлс нөлөө үзүүлж байгаа, цаашид хөдөлмөр эрхлэлт, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд эдгээр нөлөөллүүдийг хэрхэн удирдаж болох талаар судлах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж энэхүү сэдвийг судалсан болно.
References
1. Н.Оюундалай, Хөдөлмөрийн сэтгэл судлал, 2017
2. Б.Шүрэнцэцэг, Хөдөлмөрийн сэтгэл судлал, 2014
3. П.Увш, Б.Хэрлэн, Байгууллагын зан төлөв, 2011
4. П.Увш, Б.Хэрлэн, Байгууллагын зан үйл, 2010
5. Ц.Цэцэгмаа, Хүний нөөцийн менежмент, 2009
6. Ларри Стаут, Хүний нөөцийн удирдлага, 2009
7. П.Наранцэцэг, “Хүний нөөцийн менежмент”, 2009
8. П.Цэрэнжаргал, “Хүний нөөцийн менежментийн зарим тулгамдсан асуудлууд”, 2007
9. Н.Содномдорж, Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг, 2000
10. Н.Оюун-Өлзий, Ажилчдын сэтгэл ханамж, түүнд нөлөөлөх хүчин зүйл, Магистрын ажил, УБ, 2013