ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН

Authors

  • Ч. Должинсүрэн, Доктор (Ph. D.), дэд профессор Author
  • С. Ариунцэцэг, Докторант Author

Keywords:

авлига, оюутан, ойлголт, хандлага, авлигын эрсдэл, их сургууль

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь их, дээд сургуулийн оюутнуудын авлигын талаарх ойлголт, хандлага, туршлага болон авлигад өртөх эрсдэлтэй орчныг тодорхойлоход оршино. Судалгаанд 18-аас дээш насны улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн  200 оюутан хамрагдсан бөгөөд тоон судалгааг асуумжийн аргаар, чанарын судалгааг ярилцлагын аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнгээс харахад оюутнуудын 81.2% нь авлигыг Монгол Улсад нийтлэг үзэгдэл болсон гэж үзсэн бол 72.5% нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулсан байна. Энэ нь оюутнууд авлигыг ёс зүйн хувьд сөрөг үзэгдэл гэж үзэж байгаа ч бодит нөхцөлд асуудал шийдвэрлэх арга хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөх хоёрдмол хандлага байгааг харуулж байна. Оюутнууд авлигыг зөвхөн мөнгөн хэлбэрээр бус танил тал, нөлөөлөл, эрх мэдлийн давуу байдлыг ашиглах хэлбэрээр өргөн хүрээнд ойлгож байв. Судалгаанд оролцогчдын 17.4% нь сүүлийн 12 сарын хугацаанд өөрөө болон гэр бүлийн гишүүн нь авлига өгсөн гэж хариулсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь “шаардсан учраас өгсөн” гэж тайлбарласан. Авлига өгсөн оролцогчдын 36% нь шууд шаардсан, 64 % нь шууд бусаар ойлгуулсан гэж хариулсан нь авлига нь хувь хүний санаачилгаас илүүтэй байгууллагын хүнд суртал, шат дамжлага, мэдээллийн тодорхой бус байдлаас үүдэлтэй болохыг илтгэж байна. Авлигад өртөх эрсдэл хамгийн өндөр орчныг оюутнууд боловсролын байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, эрүүл мэндийн байгууллага гэж үзсэн бөгөөд ялангуяа тэтгэлэг, дотуур байр, шалгалт, дүн үнэлгээ, тодорхойлолттой холбоотой үйлчилгээнд авлигын эрсдэл өндөр байгааг онцолсон. Судалгааны үр дүн нь оюутны орчин дахь авлигын эрсдэлийг бууруулахад авлигын эсрэг боловсрол, ёс зүйн төлөвшил, ил тод хяналтын тогтолцоо, шударга үнэлгээний механизм, аюулгүй мэдээлэх сувгийг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.

References

1. Heyneman, S. P. (2011). The concern with corruption in higher education. International

Higher Education, 19(1), 12–14.

2. Johnston, M. (2005). Syndromes of corruption: Wealth, power, and democracy.

Cambridge University Press.

3. Монгол Улс. (2006). Авлигын эсрэг хууль. Улаанбаатар, Монгол Улс.

4. Transparency International. (2023). Corruption perceptions index 2023. Transparency

International.

5. United Nations. (2004). United Nations Convention against Corruption. United Nations.

6. Авлигатай тэмцэх газар. (2023). Шударга байдлын үнэлгээний тайлан.

Улаанбаатар, Монгол Улс.

Downloads

Published

2026-01-26

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал