ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СУРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ СТРЕСС, ТҮҮНИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД
Keywords:
Өсвөр үе, сургуулийн орчин дэх стрессAbstract
Өсвөр насанд аливаа асуудлыг стресс гэж хүлээн авах болон түүнд тохирсон
хариу үйлдэл үзүүлэх байдал ихэсдэг. Хүүхдүүд стрессээ хэрхэн даван туулах, шийдэх
аргаа мэдэхгүй байгаа нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөг
үзүүлж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд өсвөр насны хүүхддүүдийн дунд
сургуультай холбоотой үүсч буй стрессийг тодорхойлох, стресс үүсгэж буй хүчин зүйлийг
илрүүлэхийг зорьсон. Тус судалгаанд Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын ахлах ангийн 300
сурагч хамрагдсан бөгөөд сурагчдын 31.21 хувь нь өөрийгөө тодорхой хэмжээнл стресстэй
хэмээн дүгнэсэн байна. Мөн стресстэй үедээ өөрийгөө тайвшруулах аргыг мэддэггүй
сурагчид 39 хувийг эзэлж байв. Судалгааны ажлын хүрээнд хийгдсэн фокус бүлгийн
ярилцлагаар стресс үүсэхэд гэр бүлийн зөрчил, маргаан, мөнгө, санхүүгийн асуудлууд,
өвчин зовлон, хүчирхийлэл, шинэ орчин нөхцөлд шилжин амьдрах, сурах, ядуурал,
ажилгүйдэл, хүүхдийн буруу хүмүүжил, бусадтай харилцах харилцааны асуудал зэрэг олон
хүчин зүйлс нөлөөлж байна. Цаашид энэ төрлийн судалгааг үргэлжлүүлэн хийснээр өсвөр
насны хүүхдэд тохиолдох стрессийг бууруулах төдийгүй эцэг эх, асран хамгаалагчид, багш
нарын харилцаа хандлага, гэр бүл сургуулийн орчныг сайжруулах бүрэн боломжтой гэж
үзэж байна.
References
1. LEONARD, N. (2015). TOP HIGH SCHOOL STUDENTS’ STRESS AND COPING MECHANISMS. NYU.
2. Harris, L. (2023, 06 13). Dealing with school stress: its causes and how to manage it. Retrieved from Thriveworks:
https://thriveworks.com/helpwith/stress/why-is-school-sostressful/
3. Д. Цогзолмаа, Н. Ариунтуяа, А.Нарангэрэл, Д.Юмжирмаа, Д. Буянхишиг, Д. Цэлмэг. (2012.). Сэтгэл судлалын үндэс.
Улаанбаатар.
4. Crosby, J. (2022, 12 01). Healthy coping mechanisms and strategies: Behaviors that can set you up for success. Retrieved from Thrive works: https://thriveworks.com/helpwith/coping-skills/copingmechanisms/
5. Alexandra Cromer, Hannah Dewitt, Christine Ridley. (2023, 07 10). What is self-care? What adding self care to your routine looks like and helpful tips to get you started. Retrieved from Thrive works: https://thriveworks.com/helpwith/self-care/what-is-self-care/
6. Батдэлгэр, Ж. (2018). Хүний хөгжлийн сэтгэл судлал. Улаанбаатар хот.
7. J.Tanner. (1978). Foetus into Man: Physical Growth from Conception to Maturity. London.
8. ЭМШИУС. (2006). Улаанбаатар хот.
9. Selye, H. (2016). The Alarm Phase and the General Adaptation Syndrome. Science Direct.
10. Writers, S. (2024, 03 29). Accredited schools online. Retrieved from https://www.accreditedschoolsonline.org/recources/student-stress/#:~:text=A%20certain%20 level%20of%20stress,become%20emotionally%20and%20physically%20toxic.
11. Afifa Anjum, Sahadat Hossain, M. Tasdik Hasan, Enryka Christopher, Md. Elias Uddin & Md. Tajuddin
Sikder . (2022, 12 19). Stress symptoms and associated factors among adolescents in Dhaka,
Bangladesh: findings from a crosssectional study. BMC Psychiatry, p. Article number: 807.