“ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Keywords:
Боловсролын зорилго, сургалтын хөтөлбөр, хэрэгцээ шаардлага, багш, сураглцагч, төгсөгч, ажил олгогчAbstract
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургуульд бэлтгэгдэж буй “Олон нийттэй харилцах ажил” бакалаврын хөтөлбөр нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн, Монгол улсын хувьд анхдагч хөтөлбөр юм.“Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь уг мэргэжлийн онолын мэдлэг, арга зүй, технологийг эзэмшихийн зэрэгцээ аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, сурталчлан таниулах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх, удирдлага болон хамт олон руу чиглэсэн үр дүнтэй харилцааг бий болгох,төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон талт ур чадвартай мэргэжилтэн болж төгсдөг.
Аливаа мэргэжилтний нэр хүнд, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмж нь тухайн мэргэжилтэнг бэлтгэж буй сургалтын хөтөлбөр, оролцогч талуудын сэтгэл ханамжаас шууд хамааралтай. Иймд тус хөтөлбөрийн сургалтын үйл явцад оролцогч талуудын сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн. Энэ хүрээнд чанарын судалгааны аргаар сургалтын хөтөлбөрийн онолын үзэл баримтлал болон багш нар, ажил олгогчийн сэтгэл ханамж, тоон судалгааны аргаар хөтөлбөрт оролцогч бусад талуудын сэтгэл ханамжийг тус тус судалж, санал боловсруулсан.
References
[1] Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл сэтгүүл. Одмаа Д. Дээд боловсролын салбар дахь PR-ийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол. УБ., 2015. х 126
[2] Ундраа А. “Олон нийттэй харилцах ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээ дипломын ажил. УБ., 2022. х 4
[3] Одмаа Д. Судалгааны бүтээлийн товчоон. УБ., 2018. х 226
[4] Одмаа Д. Сургалтын хөтөлбөр боловсруулах онол, арга зүй. УБ., 2019. х 61
[5] Одмаа Д. Сургалтын хөтөлбөр боловсруулах онол, арга зүй. УБ., 2019. х 57
[6] Дьяконовын.Г.С. и.др. Особенности инновацционного инженерного образования //Вестник Казанского технологического университета №12. 2010.стр 13-17
[7] Management and innovation scientific journal. Odmaa D and Buyankhishig J. Research on opportunities to implement CCDIO system in the social sciences’ program. ICIED 2016. p 113
[8] World Transactions on Engineering and Technology Education. Zhenhua Liu. An analysis of the curriculum for water supply and drainage, science and engineering, based on CCDIO. Vol.13, No.4, 2015.p 585
[9] ШУТИС. Олон нийттэй харилцах ажил. УБ., 2013. х 21
[10] Одмаа Д. “Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулга. УБ., 2019. х 4
[11] “Олон нийттэй харилцах ажил” бакалаврын сургалт, судалгааны ажлын хөтөлбөр. УБ., 2018. х 8