ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ БОЛОН ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙН ХАМААРЛЫГ СУДАЛСАН НЬ

Authors

  • М. Бүрэнтэгш, Бакалавр оюутан Author
  • Л. Төрбурам, Магистр Author

Keywords:

Дунд ангийн сурагч, дээрэлхэлтэд өртөх байдал, бусдыг дээрэлхэх байдал, өөрийн үнэлэмж

Abstract

Манай улсад өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлт нэлээдгүй өндөр хувьтай байгаа нь олон судалгаагаар тогтоогдсон байдаг. Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахын тулд дээрэлхэлттэй хамааралтай хүчин зүйлсийг судалж түүний үндсэн дээр системтэйгээр тэмцэх нь хамгийн зөв шийдэл юм. Энэхүү судалгаагаараа хувь хүний өөртөө хандах болон бусадтай харилцахад чухал хүчин зүйл болдог өөрийн үнэлэмжийг үе тэнгийн дээрэлхэлттэй хамааралтай эсэхийг судлав. Дунд ангийн сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт болон өөрийн үнэлэмжийн хоорондын хамаарлыг судлах зорилготой энэхүү судалгаанд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 12-15 насны 398 суралцагч оролцлоо. Судалгаанд оролцогчдын үе тэнгийн дээрэлхэлт болон өөрийн үнэлэмжийг судлахдаа сурагчдын хүн ам зүйн мэдээлэл, Дээрэлхэлтэд өртөх байдлыг илрүүлэх асуулга (ROBVQ- VS), Бусдыг дээрэлхэх байдлыг илрүүлэх асуулга (ROBVQ-BS,) болон Розенбергийн өөрийн үнэлэмжийн хэмжүүр (Rosenberg Self-Esteem scale) гэсэн 4 бүлэг асуумжаар судалгааг авч SPSS 27.0 программаар дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнгээс үзэхэд дунд ангийн сурагчдын дээрэлхэлтэд өртөх байдал болон өөрийн үнэлэмж нь хоорондоо сөрөг хамааралтай, бусдыг дээрэлхэх байдал болон өөрийн үнэлэмж нь хоорондоо сөрөг хамааралтай, дээрэлхэлтэд өртөх болон бусдыг дээрэлхэх байдлын хооронд эерэг хамааралтай гэсэн үр дүн гарлаа.

References

1. ХЭҮК. (2017). "Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх аргачлал" гарын авлага. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал.

2. Pickhardt, C. (2009 оны 02 02). A Roadmap to Adolescent Growth. Psychology Today: https://www.psychologytoday.com/intl/blog/surviving-your-childs-adolescence/200902/a- roadmap-to-adolescent-growth?msockid=2654e5bf547c6c9b3c13f55655036d4b

3. APA. (2018 оны 04 19). Bullying. APA Dictionary of Association:

4. https://www.apa.org/topics/bullying-ээс

5. Olweus, D., & Susan, P. (2010 оны 01 01). Bullying in School: Evaluation and Dissemination of the Olweus Bullying Prevention Program. ResearchGate: DOI: 10.1111/j.1939- 0025.2010.01015.

6. Sanjana, G. (2024 оны 09 10). How the Rosenberg Self-Esteem Scale Works. Verywell Mind.

7. Rosenberg, M. (1965). Society and the adolescent self-image. Princeton University Press.

Downloads

Published

2025-01-25

Issue

Section

Сэтгэл судлал-Байгууллагын сэтгэл судлал