ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГА
Keywords:
Жендер, гэр бүл, эрх тэгш байдалAbstract
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй...”-г тунхаглан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг бүрдүүлсэн байна. Тус хуулийн 14-р зүйлд Гэр бүлийн харилцаан дахь эхнэр нөхөр, хамтын амьдралтай байгаа хүнээ мэргэжлээрээ ажиллах, эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх, гэрлэлтийн гэрээ байгуулах, өөрчлөх, гэр бүлийн харилцаанд оролцох зэрэг хүний эрх, эрх чөлөөг зөрчихийг тус тус хориглосон байдаг билээ. Мөн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хувь хөрөнгийг тогтооход оролцох, түүнийг захиран зарцуулах, орлого олох, гэр бүлийн бусад хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулах, гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь хэмээн тооцоно хэмээн хуульчилсан байна.
References
1. ХНХЯ,ГБХЗХГ, ADB, Green Initiative. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийг чадавхжуулах” сургалтын гарын авлага. УБ., 2019.
2. ЖҮХ, ADB, Japan Fund for Poverty Reduction. Монгол Улсын Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ: 2005 оноос өнөөг хүртлэх ололт амжилт ба сорилт, сургамж. УБ., 2020.
3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/ эмхтгэл. УБ., 2022.
4. Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийэлтэй тэмцэх нь төслийн 1-р шатны АМЖИЛТЫН НОМ. УБ., 2020.
5. ЖҮХ. Жендэрийн нэр томьёо, тодорхойлолт, үндсэн ойлголтын товч тайлбар толь. УБ., 2023.
6. ЖҮХ. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого. УБ., 2023.
7. Swiss Agency for Development and Corperation. UNFPA. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв. УБ., 2019.
8. ХЭҮК. Гэрлэх, гэр бүлтэй байх эрхтэй. /Хүний эрхийн түгээмэл тунхаглал/. УБ., 2023.
9. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв. Шинэ өсөлт // Эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн сэтгүүл. 2023. 03 сар.
10. ЖҮХ. Жендэр судлал. // Эрдэм шинжилгээний сэтгүүл. 2020. №3, 2021. №4
11. ХНХЯ. ГБХЗХГ. “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн. Архидалтаас ангид аз жаргалтай гэр бүл /Архины хамааралтай гишүүнтэй гэр бүлд үзүүлэх үйлчилгээний арга зүй/. УБ., 2020.
12. ХНХЯ. ГБХЗХГ. Олон хэв шинжийн гэрбүлтэй ажиллах арга зүй /”Төрийн үйлчилгээнд-гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэьтрүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлүүдийн эмхтгэл/. УБ., 2020