ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
Keywords:
Ахлах ангийн сурагч, бэлгийн боловсрол бэлгийн боловсролын үр өгөөжAbstract
Тус судалгаа нь ахлах ангид суралцаж байгаа өсвөр насны сурагчдын бэлгийн боловсролын мэдлэг хэр хэмжээнд байгаа болон бэлгийн боловсролын талаарх мэдлэгийг хаанаас авдаг болохыг тэдний авсан бэлгийн боловсрол нь бодит амьдрал дээр хэр үр өгөөжтэй байгааг тодруулахад оршино. Судалгааны үр дүнгээс харвал нийт судалгаанд оролцогчдын бэлгийн боловсролын талаарх мэдлэгийн хувьд дийлэнх буюу 86.1% нь бэлгийн боловсролын талаарх мэдлэгтэй гэж хариулсан боловч бэлгийн боловсролын талаар яг юу вэ гэдэг нээлттэй асуултан дээр дийлэнх нь “Тодорхой мэдэхгүй байна” гэж хариулжээ. Бэлгийн талаарх мэдээлэл авдаг эх суваг нь сургууль багш болон интернет гэсэн дэс дарааллаар хариулсан бөгөөд энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаггүй байгаа нь гэр бүлийнхэн энэ тал дээр хаалттай гэснийг үзвэл манай улсын хувьд одоо ч энэ сэдэв нээлттэй сэдэв биш байгааг харуулж байна. Түүнчлэн цаашид төр засгийн зүгээс системтэйгээр энэ боловсролыг олгох хэрэгтэй ба гэр бүлийн зүгээс ч энэ тал дээр нээлттэй ярилцдаг байхын чухал гэдгийг онцолжээ.
References
Монгол хэл дээр
1. БСШУЯ, 6-12-р ангийн “Эрүүл мэнд” хичээлийн сурах бичиг.
2. Бусакорн Суриясарн болон бусад(2020). Амьдрах ухааны сургалт, Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх, үүрэг, оролцоо. Модуль 6. Бэлгийн боловсрол, ХНХЯ
3. Б. Бүжинтуул(2018). Монгол эмэгтэйчүү-дийн анхны төрөлтийн нас, түүнд нөлөө-лөгч хүчин зүйлс, Монголын хүн амын сэтгүүл, 2018/28(488), 7-20.
4. Ж. Дэмбэрэлсүрэн(2003). Үр хөндөлтийн шалтгаан сэргийлэх аргын хэрэглээ. Монголын хүн амын сэтгүүл, 2002/9, 13-24.
5. Зигмунд Фройд(2019) Психоанализ, орч. Л.Энхтүшиг Psychology Publishing.
6. А. Солонго. Дунд сургуульд суралцаж буй өсвөр насны сурагчдын гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанд нөлөөлж буй хүчин зүйлс. Монголын хүн амын сэтгүүл, 2003/9, 43-50.
7. М. Чанцалсүрэн & А. Батхишиг(2022) Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийл-лийн тархалтын харьцуулсан судалгаа Нийгмийн ажил, 06/2022(13), 51-55.
8. UNICEF(2019) Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь. Нөхцөл байдлын дүн шинжилгээ. Девелопмент Патвейз.
9. Canada Fund for Local Initiatives(2021) “Сургууль эмнэлэг биш” Хөөрхөн зүрх ТББ, Гүнж төвөөс гаргасан цахим хичээл. (https://youtu.be/1i-g3-nDr8Y)
10. ҮСХ(2020) Хамтрагчийг зүгээс үйлдсэн Бие махбод-бэлгийн хүчирхийлэл ҮСХ(2024) Хүн ам зүйн статистик.
Гадаад хэл дээр
11. Centers for Disease Control and Prevention, https://www.cdc.gov/std/prevention/default.htm
Euro.who.int https://bit.ly/3cPna7x
12. Hong, C. M., & Hwang, E. H. (2013). Relationships among sexual attitudes, sexual knowledge and social support of middle school students. The Journal of the Korea Contents Association, 13(8), 240-249.
13. Kim, N. H., Park, Y. J., & Jung, H. S. (2015). Relationships among sexual knowledge, attitude and sexual behavior that university students perceived. Journal of Psychology and Behavior, 7(2), 17-42
14. Lee, H. S., Jung, B. Y., Lee, Y. H., Seong, W. S., Ha, J. W., Lee, G. Y., et al.(2015). A study on the level of sex education, sexual knowledge, sexual attitude and sexual allowance among high school students. Journal of Education & Culture, 21(3), 231-252
15. Mia. H & Kaarina. S(2019). The Benefits of Progressive Sex Education - A Look into the Dutch Curriculum
16. Planned Parenthood. Sex Education Laws and State Attacks
17. Shin, Hyewon et al(2020) An Integrative Literature Review on Sex Education Programs for Korean College Students, The Journal of Korean Academic Society of Nursing Education, Vol.26 No.1, 78-96.
18. Stanger-Hall, K. F., & Hall, D. W. (2016). Abstinence-only education and teen pregnancy rates: Why we need comprehensive sex education in the U.S. PLoS ONE, 6(10), 1-11.
19. Tom Jalio(2020) Myths about sex education debunked.
20. UNFPA(2017). Survey on adolescents and youth knowledge, attitudes and behaviors on Sexual and Reproductive Health and Gender- Based Violence. UNFPA Kosovo & Government of Finland..
21. Victoria State Government https://www.education.vic.gov.au/school/