ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 111-Р ЗҮЙЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА

Authors

  • П. Одмаа, Доктор (Ph. D.) Author

Keywords:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ХБИ-ий хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн нэгж байгууллага

Abstract

Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколд 2009 онд нэгдэн орсон. Тус конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан ба  2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” байгуулагдсан.  Тус газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх замаар амьдралын чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь, 2022 онд тус газрын захиалгаар хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл инэчилсэн найруулгын 144-р зүйл) заалтад тусгагдсан 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага, нийт ажлын байрныхаа 4-н хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах тухай зүйл, заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийсэн судалгааны үр дүнг энэхүү өгүүллээр дамжуулан олон нийтийн хүртээл болгож байна [1]. Судалгааны удиртгал хэсэгт Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик мэдээлэл, судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын ерөнхий мэдээллийг танилцуулсан. Судалгааны дараагийн хэсэгт судалгаанд ашигласан арга, аргачлал, судалгааны түүврийн талаар танилцуулсан бол өгүүллийн 3-р хэсэгт судалгаанд хамрагдсан 3643 аж ахуйн нэгжийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтын хэрэгжилтийг бүс нутаг болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, өмчлөлийн хэлбэр зэрэг үзүүлэлтээр нэгтгэн дүгнэлээ. Судалгааны төгсгөл хэсэгт хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтын хэрэгжилтийг хангахад төр засаг болон аж ахуйн нэгж байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал зөвлөмжийг судлаачдын байр суурьнаас тодорхойлсон.

References

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлан

2.Хөдөлмөрийн тухай хууль

3.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)

4.Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2022

Downloads

Published

2024-01-24

Issue

Section

Төрийн удирдлага, Улс төрийн шинжлэх ухааны онол-олон нийтийн харилцаа