ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • А. Оюунгэрэл, Доктор (Ph. D.) Author

Keywords:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ХБИ-ий хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт

Abstract

Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлэг 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож, хөдөлмөрийн аятай нөхцөл, цалин хөлсөөр хангагдах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан эрхийн хүрээнд иргэд хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн харилцаанд оролцдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон боловсролын хүртээмж нь бусад иргэдтэй ижил төдийгүй ямар нэгэн гадуурхалт, тэгш бус байдал байх ёсгүй атал өнөө хэр тэдний хөдөлмөрлөх эрх, ажлын байртай болох боломж хомс байна.

Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйл инэчилсэн найруулгын 144-р зүйл)-ийн хэрэгжилтийг хангах, үр дүнг сайжруулах зорилгоор 2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар төвийн болон зүүн бүсийн 10 аймгийн 859 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт-шинжилгээ үнэлгээ хийх судалгааны ажлыг судлаачдын баг хийж гүйцэтгэсэн [1]. Хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын хүрээнд дээрх аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт бичгийг судалж, гарсан үр дүнг нэгтгэн энэхүү өгүүллээр дамжуулан нийтийн хүртээл болгож байна.

References

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 (шинэчилсэн найруулгын 144) зүйлийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээний нэгдсэн тайлан

2. Хөдөлмөрийн тухай хууль. 1999 он

3.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга). 2021 он

4 Монгол улсын статистикийн эмхэтгэл, 2022

5. ХНХЯ, Жайка ОУ-н хамтын ажиллагааны байгууллага. (2020) Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа. Мэдээллийн лавлагаа. УБ.

Downloads

Published

2024-01-24

Issue

Section

Төрийн удирдлага, Улс төрийн шинжлэх ухааны онол-олон нийтийн харилцаа