БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН МАНЛАЙЛАГЧДЫН ХАРИЗМАТИК МАНЛАЙЛЛЫН ХЭВ МАЯГИЙН ҮНЭЛГЭЭ

Authors

  • Г. Болдбаатар, Доктор (Ph. D.), профессор Author

Keywords:

Манлайлал, манлайллын хэв маяг, харизматик манлайлал, харизм

Abstract

Манлайлал нь байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн асуудал, тэр дундаа байгалиас заяагдсан, өгөгдсөн (харизм) шинж, зан үйл мэтээр манлайллыг авч үзэх, мөн яагаад энэ үйл явц үр дүнтэй эсвэл үр дүнгүй байгаа шалтгаануудаас үүдээд манлайллын талаарх ойлголтыг сонирхох нь улам бүр нэмэгдэж байна. Зарим хүмүүс манлайлагч болдгийн шалтгаан, манлайлагчийн үйл хөдлөлийг тодорхойлох хүчин зүйлсийг багтаасан олон чухал асуулт бий боловч хамгийн чухал асуудал бол харизматик манлайллын хэв маягийн үр нөлөө юм. Хүчтэй, ухаалаг харизмтай манлайлагчид үргэлж амжилттай байж, бизнесийн гол түлхүүр болдог хэмээх үзэл баримтлалд үндэслэн монголын бизнесийн байгууллагуудын манлайлагчдын харизматик манлайллын хэв маягийн үзүүлэх нөлөөллийг судалж тодорхойлохоор энэхүү сэдвийг сонгосон судалсан болно. Энэхүү судалгааны ажлаараа монголын бизнесийн байгууллагын удирдлага, менежерүүдийн харизматик манлайллын хэв маягийг нарийвчлан судалж цаашид хөгжүүлэх боломжийг үнэлэхийг зорилоо. Үүний тулд харизматик манлайллын хэв маягийн шинжүүдэд фактор шинжилгээ, регресс, корреляцийн шинжилгээ хийж тэдгээрийн харилцан хамаарлын асуудлуудыг тодорхойлох, харизматик манлайллын хэв маягийг оновчтой бүрдүүлэх боломжийг тодорхойлох анхааран ажиллаа.

Монголын бизнесийн байгууллагын удирдлагуудын харизматик манлайллын хэв маягийг 9 шинжээр судалж, тэдгээрийн нөлөөллийн хүчийг тооцож үнэлсэн ба харизматик манлайллын хэв маягийг оновчтой хөгжүүлэх боломжийг тодорхойлсон нь судалгааны ажлын хувьд шинэлэг юм. Мөн монголын бизнесийн байгууллагуудын удирдах ажилтнуудын харизматик манлайллын хэв маягийг үнэлж тодорхойлох нь практик ач холбогдолтой. Энэхүү судалгааны ажлын үр дүнг жижиг дунд бизнесийн байгууллагын удирдлагууд, манлайлагчид арга зүйн зөвлөмж болгон ашиглах боломжтой. Мөн манлайлагчдын чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааны бүтээлд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

References

1. Болдбаатар Г., (2020). “Манлайллын хэлбэр ажилтны ажлын гүйцэтгэл ба ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх нь” ХИС ЭШБ., 2. Дорж. Т., Батхүрэл. Г, (2011). Монголын менежментийн сэтгэлгээний хөгжилт. УБ.,

3. Эрдэнэбат П., (2015). Монгол улсын прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайлалын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ. УБ.,

4. Ashfaq Ahmad, Abdul Halim, Abdul Majid& Md Lazim,(2015). The Measurement of the Effectiveness of Leadership

5. Avolio, B. J., Zhu, W., Koh, W., & Bhatia, P. (2004). Transformational leadership and organizational commitment: Mediating role of psychological empowerment and moderating role of structural distance. Journal of Organizational Behavior, 25, 951-968.

6. Bass, B. (1998). From transactional to transformational Leadership: Learning to share the vision. 19- 31

7. Bass, B. M., & Avolio, B. J. (2003). The Multifactor Leadership Questionnaire report. Palo Alto, CA: Mind Garden.

8. Burns, J. (1978). Leadership. N.Y.: Harper and Row.

9. G. A. Yukl. (2013). Leadership in Organizations (2nd ed). Englewood Cliffs. NJ: Prentice Hall.

10. J. A. Conger and R. N. Kanungo. (1998). Charismatic Leadership in Organizations. (Eds), R. N. Kanungo, Thousand Oaks. CA: Sage Publications

11. Lian, L. K., & Tui, L. G. (2012). Leadership styles and OCB: The mediating effects of subordinates’ competence and downward influence tactics. Journal of Applied Business and Economics, 13, 59-96.

12. Liden, R. C., & Maslyn, J. M. (1998). Multidimensionality of leader member exchange: An empirical assessment through scale development. Journal of Management, 24, 43-72.

13. M. Suleman Sabir, Adil Sohail & Muhammad Asif Khan,(2011). Impact of leadership style on organizational commitment, Journal of Economics and Behavioral Studies Vol. 3, No. 2, pp. 145-152,

14. M. W. Dicksona, D. N. D. Hartog, and J. K. Mitchelson, "Research on leadership in a crosscultural context: Making progress, and raising new questions," The Leadership Quarterly, vol. 14, pp. 729 – 768, 2003.

15. Mowday, R. T. (1999). Reflections on the study and relevance of organizational commitment: Human Resource Management Review, 8(4),387-40.

16. Northouse, P. G. (2004). Leadership theory and practice (3rd Ed.). Thousand Oaks, CA: Sage

17. R. K. Shastri, K. S. Mishra, and A. Sinha, "Charismatic leadership and organizational commitment: An Indian perspective," African Journal of Business Management, vol. 4, pp. 1946-1953, 2010.

18. Sharon Clinebell, (2013) Impact of Leadership Styles on Employee Organizational Commitment, Journal of Service Science, 6(

Downloads

Published

2024-01-24

Issue

Section

Төрийн удирдлага, Улс төрийн шинжлэх ухааны онол-олон нийтийн харилцаа