ГЭР БҮЛ САЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА

Authors

  • Б. Билгүүн, Бакалавр оюутан Author
  • А. Оюунгэрэл, Доктор (Ph. D.) Author

Keywords:

Гэр бүл цуцлалт, шалтгаан, үр дагавар

Abstract

Хүн бүр нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн “гишүүн” байдаг. Гэр бүл нь 
хүний хувийн бичил орчин хэдий ч сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг 
нийгмийн олон төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин байдаг. Гэр бүлийн 
гишүүдийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил хууль тогтоомж, төрийн 
бодлогоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байж хүн бүрт адил тэгш хүртээлтэй, үнэ 
цэнэтэй, ач холбогдолтой болдог. Энэ ч үүднээс Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар 
зүйлийн 16.11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан 
байдаг. 
Гэр бүлд олон янзын асуудал өдөр тутам гарч байдаг бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэж 
байгаагаас шалтгаалан аз жаргалтай амьдрах, асуудал бэрхшээлтэй тулгардаг байна. Энэхүү 
илтгэлээр Монгол Улсын гэр бүл салалтын өнөөгийн байдал, түүнд нөлөөж буй хүчин 
зүйлсийн судалгааг хийсэн. Илтгэлийн хүрээнд Монгол улсын гэр бүл салалтын статистик 
тоон мэдээлэлд шинжилгээ хийснээс гадна нийт 454 хүнээс гэр бүл салалтад нөлөөлж буй 
хүчин зүйлсийг тодруулах зорилгоор 3 бүлэг 19 асуулга бүхий судалгааг авч үр дүнг MS-Exsel, 
SPSS Statistics25 программыг ашиглан боловсруулж, нэгтгэсэн. Түүнчлэн шүүхээр гэр бүл 
цуцлах маргааныг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатний шүүхийн шийдвэрт 
шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн, судалгааны үр дүнд үндэслэн зарим саналыг дэвшүүлсэн 
болно.

References

Ном, сурах бичиг

[1] Н.Смелзер. Социологи. УБ. 2001

[2] Т.Бүрэнжаргал. Гэр бүлийн социологи. УБ. 2005

[3] А.Гидденс. Социологи. УБ., 2006

[4] Т.Намжил. Монгол өрх гэр бүл/эртний үе/. УБ. 2020

[5] Т.Намжил. Монгол гэр бүлийн онлог, хэв

шинж. УБ. 2020

[6] Т.Намжил. Монгол гэр бүл судлалын онол

арга зүй. УБ. 2009

[7] Т.Намжил. Монголын нууц монголчуудын гэр бүлийн түүх, уламжлалын

судалгааны үнэт эх сурвалж болох нь. УБ, 2020

[8] Ж.Батжаргал. ШУА ФСЭЗ. ―Философи эрхийн судлал‖. УБ., 2015.

[9] Т.Намжил. Монгол гэр бүлийг сурган хүмүүжүүлэх зүй. УБ. 2006

[10] Монголын нийгмийн өөрчлөлт. УБ. 2000. 205 дахь тал Судалгааны тайлан, материал

[11] Б.Оюун-Эрдэнэ. “Монгол гэр бүлийн бүтэц хэв маяг, харилцааны онцлог, тулгамдаж буй

асуудал” судалгааны тайлан. УБ. 2010

[12] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институт, “Монгол гэр бүлийн онцлог шинж, харилцааны

онцлог” судалгааны тайлан. УБ. 2019

[13] Т.Намжил, Х.Баавгай. “Гэр бүлийн талаарх Монгол төрийн бодлогын залгамж чанар,

хөгжлийн хандлага” судалгааны тайлан. УБ. 2024 товчоо

[14] Э.Энхмаа. Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл нас

баралтын хам холбоог газарзүйгээр мөшгөн судалсан нь. Докторын зэрэг горилсон нэг

сэдэвт бүтээл. УБ., 2010 Хууль тогтоомж

[16] Монгол Улсын Үндсэн хууль (1992), Эрх зүйн мэдээллийн систем

[17] Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль, Эрх зүйн мэдээллийн систем

Downloads

Published

2025-01-25

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал